02.

9.5K 1K 23
                                    

Би зүгээр л энэ газрыг орхихыг хүслээ.

Түүнд аз жаргал хүсээд эцэст нь итгэлтэйгээр явуулж чадна гэж итгэсэн өөрийгөө ямар тэнэг байсныг ухаарахдаа өөртөө хязгааргүй ихээр урам хугаран энэ газраас хурдхан арилахыг л хүслээ.

Энд тэндгүй хоёр гурваараа тойрч зогсоод гартаа хундага улаан дарс барьцгааж, юуг ч юм их л жаргалтайгаар ярилцах хүмүүсийн дундуур арай хийн сүлжсээр үүдний хаалгыг зүглэлээ.

Хүмүүс багасаж эхлэх тусам дотроос цээжийг минь урах мэдрэмж улам л ихсэнэ.

Гэвч зүгээр л нэг ураад байгаа юм биш. Итгэл найдвар, аз жаргал бүхний минь хамгийн гүнд хумсаа лав гэгч нь шигтгээд удаанаар доош нь зулгааж байгаа мэт. Зүрх минь цусандаа живэн хашгичиж, өвдөлтөндөө өөрийгөө дахин дахин сийчиж буй мэт.

Эцэст нь нулимс минь урсаад байгааг анзаараад ариун цэврийн өрөө рүү хурдаараа гүйлээ. Болохгүй шүүдээ, болохгүй. Бусад хүмүүс юу гэж бодох юм, тэгээд ч хайртай нэгнийхээ хуриман дээр уйлна гэдэг байж боломгүй увайгүй зан.

Толинд өөрийгөө хэсэг ширтэв.

Уруулаа хэсэг ажлаа.

Өөрийн эрхгүй гараа дээшлүүлээд уруулан дээгүүрээ эрхий хуруугаа зөөлхөн гүйлгэв.

Нүдээ анина.

Тэхёны уруул намайг олох аж. Зүгээр л арьс шүргэлцэж байгаа юм биш, түүний үнсэлтээр дамжих аз жаргал бүхэн зүрхний минь өнцөг булан бүрт тархан, шарх сорви бүрийг минь шидийн юм шиг л анагаана. Яг л бид зөвхөн бие биедээ зориулагдсан юм шиг бидний уруул ертөнцийн хамгийн тансаг аялгуунд хамтдаа бүжих аж.

Нүдээ нээв.

Нулимс нь урссанаас болж үл ялиг будаг нь урсчихсан, гунигтай бүр сүнсгүй гэмээр эмэгтэй ганцаараа намайг толинд угтлаа.

Хэн нэгэн харчихвий хэмээн эмээсэндээ будгаа түргэхэн янзлаад гэрлүүгээ харихаар яаравчилав.

Зочдын инээлдэх чимээ хойно бүдэгхэн сонстох бол зөөлхөн салхи яг л намайг аргадаж буй мэт үсийг минь илбэх аж.

Түүний хуриманд ирэх нь анхнаасаа буруу сонголт байж.

Ингэж бодож ч дуусаагүй байтал өнөөх танил гүн хоолой бодлыг минь таслах нь тэр.

"Ирён?"

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now