04.

8.6K 884 43
                                    

iv. First step

♦️♦️♦️

Тэхён урагш нэг алхлаа.

Хамгийн анх тэрэнтэй танилцахад дээр минь гэрэлтэж байсан ододтой тэнгэрийн нулимсыг чихруулан уландаа дэвсэж, бүхий л шаналал тарчлааны минь эхэн болсон тэр үдшийг бархируулан чарлуулсаар урагшлана.

Чамайг санадаг эсэхийг мэдэхгүй юм, магадгүй үгүй биз. Тэр нь ч дээр дээ, миний гэсэн бүхэн дотроос чинь хурдан замхрах тусмаа л сайн.

Би харин бүгдийг санадаг. Яг үүн шиг хуриман дээр бид уулзсныг, яг үүн шиг хэн нэгний баярыг тэмдэглэхээр ирээд өөрийнхөө хамгийн том аз жаргалыг бас хамгийн харуусам уй гашуугаа олж авсан би яаж ч мартах билээ.

Аль хэдийн орой болчихсон байсан, хүн бүр уусандаа халж зарим нь дуулж, зарим нь уйлаад л. Тэр замбараагүй баяр хөөр дунд би өөрийгөө тайвшруулахаар хэзээ ч хүрч байгаагүй хэр нь хамгийн дотноор мэдэрдэг сарыг ширтээд зогсч байсансан.

"Уйдаа юу?"

Ганцхан асуулт.

Хоёр секунд.

Чамд үхтлээ дурлахад надад ердөө л ганцхан асуулт, хоёр секунд хангалттай байсан.

Яагаад тэгэхэд надаас ингэж асуусныг чинь би одоо ч мэдэхгүй. Магадгүй чи согтуу хүмүүсийн хэл нь ойлгогдохгүй чимээнээс залхсан байх, эсвэл зүгээр л өсгийтэй гутлаа тайлж хажуудаа тавьчихаад, эргэн тойрноо ч анзаарах сөхөөгүй оргүй хоосон руу ширтээд зогссон эмэгтэй өрөвдэлтэй санагдсан байх.

Юу ч байсан хамаагүй ээ, би хязгааргүй ихээр талархдаг байсан.


Чамайг өөрөөсөө явуулах ёстойгоо ухаарах хүртэл.

Чиний надад бэлэглэсэн аз жаргал бүр яг л шилний хэлтэрхий шиг хагарч мянга мянган хэсэг болон бутарч унах хүртэл.

Гэтэл би явуулахыг хүсээгүй, намайг өвтгөнө гэдгийг мэдсээр байж би хагархай шил шиг л тэр дурсамжуудаас өдийг хүртэл зуурсаар үлдсэн.

Арьсыг минь сийчин зүсч, эцэстээ зүрхэнд минь зоогдон шигдэх ч би өгсөн өвдөлт бүрийг чинь залгисаар л байсан.

Нүдэндээ нулимстай ч, урууландаа инээмсэглэлтэйгээр.


Ким Тэхёны өгдөг мэдрэмж бүрт би ухаанаа алддаг байж, өвдөлтөнд нь хүртэл.


Ким Тэхёны өгдөг мэдрэмж бүрт би ухаанаа алддаг байж, өвдөлтөнд нь хүртэл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now