010.

6.2K 766 59
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хорвоо ертөнцөд ер нь хязгаар гээч зүйл үнэхээр оршдог юм болов уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Хорвоо ертөнцөд ер нь хязгаар гээч зүйл үнэхээр оршдог юм болов уу?

Хэзээ нэг цагт би орчлон гээчтэй нь бүрэн танилцаж дуусаад, хаа хүрэхээ мэдэхгүй тэнүүчлэн төөрөх сэтгэл минь ханахын дээдээр ханах цагт утсан улаан амиа огт харамлалгүйгээр буг чөтгөр эсвэл бурхан буддад нь өгч чадах болов уу?


Урд минь тун удахгүй тулаад ирэх тэр нэгнийг амьсгаа даран чимээгүйхэн ширтэж зогсохдоо би түүнд ямар их талархаж явдгаа эргэн саналаа.

Миний хэзээ ч төсөөлөөгүй хязгаарууд дотор минь оршиж, амьсгалж, тэлж байдгийг би энэ хүний ачаар л олж мэдсэн юм шүү гэхээс хийсэн бүхнийг нь мартаад, ганцхан удаа сэтгэлээсээ тэвэрчихээд үг ч хэлэлгүй холдчихмоор санагдана.

Миний хэзээ ч төсөөлөөгүй хязгаарууд дотор минь оршиж, амьсгалж, тэлж байдгийг би энэ хүний ачаар л олж мэдсэн юм шүү гэхээс хийсэн бүхнийг нь мартаад, ганцхан удаа сэтгэлээсээ тэвэрчихээд үг ч хэлэлгүй холдчихмоор санагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хамтдаа өнгөрөөх цаг хязгааргүйгээс хэдхэн хором руу шилжиж, хэлэх үгс нь хэвээр хэрнээ төөнөх илч нь хөрсөөр бараг л сарын нүүрийг үзэж. Юу хийгээд үргэлж завгүй байгааг нь яаж ч шалгаасан огт үг цухуйлгахгүй байсанд нь сүүлдээ цөхрөв бололтой асуухаа ч больж дэргэд нь байх хэдхэн цагаа аль болох харамсахааргүй өнгөрөөх гэж хичээх болсон өөрийгөө сүүлдээ өрөвдөх шиг.

Үгүй гэсэн ч сөхөрдөггүй өнөөх хайр минь одоо нэхээд, нэхээд сэхэхгүй болсон мэт бодогдоно.


Түүнрүү залгах эсэхээ шийдэж ядан өглөөжин нааш цааш холхисны эцэст нэг гүнзгий амьсгаа авчихаад ширээн дээр хэвтэх утас руугаа дөхлөө.

"Байна уу, хайраа?"

Түүний энхрий үг, тайван хоолойнд нь яагаад ч юм тайтгарах шиг болон саяжин чангалчихсан байсан биеэ өөрийн эрхгүй суллалаа.

"Тэхён, хаана байгаа юм?"

"Студи дээр байна, чи минь юу хийж байна? Өчигдөр орой чамруу залгах гэж явсаар байгаад нэг мэдэхэд шөнө дунд өнгөрчихсөн байсан болохоор залгаж амжсангүй"

Яагаад ч юм өөрөөсөө ичих шиг болов. Тэр минь үнэхээр завгүй ч байгаа юм билүү? Би дэмий зүйлд санаа зовоод байгаа юм биш биз?

"Зүгээрдээ, би угаасаа унтчихсан байсан. Өдрийн хоолоо идсэн биздээ?"

Худлаа ярьчихлаа, залгахыг нь хүлээгээд үүр цайтал цурам ч хийгээгүй шүүдээ.

"Үгүй ээ, арай амжаагүй байна. Аххх, чиний хоолыг санаж байна шүү"

Жаахан хүүхэд шиг хоолойгоо нарийсган хэлэхэд нь би өөрийн эрхгүй инээчихээд "Маргааш завтай биздээ?"

"Маргааш нээрээ зураг авалттай байсан байх шүү"

Тэхён хэсэг чимээгүй байсны эцэст ийн хэлэхэд нь би өөрийн эрхгүй санаа алдаж орхив.

Бидний 2 жилийн ой шүүдээ, мартчихсан юм уу?

Түүнд хэлэх эсэхтээ эргэлзэн хэсэг чимээгүй байсны эцэст би уруулаа чангахан хазчихаад, "Өө, мэдсэнгүй" хэмээн бувтнаж амжлаа.

Энэ чинь миний хийсэн сонголт, анхнаасаа л Тэхёнтой хамтдаа байна гэдэг хэцүү гэдгийг би хангалттай мэдэж байсан. Одоо гомдоллох нь утгагүй хэрэг.

Удалгүй тэр ч таслах хэрэгтэй болсноо хэлж би утсаа тасалсныхаа дараа уйлахгүйг хичээн шүдээ зууна.

Бидний нэг жилийн ой яг тэдний эргэн ирэлтийн өмнөх өдөр таарч байсан юм. Өдөр нь бэлтгэлтэй гээд яалт ч үгүй компани нь явуулаагүй болохоор Тэхён "Би оргочихлоо" гээд шөнийн 11 цагт гартаа томоос том баглаа цэцэг барьчихсан тор дүүрэн амттан, нүүр дүүрэн инээмсэглэлтэй зогсч байж билээ.


Энэ зүгээр, зүгээр дээ, бүх юм сайхан болно.

Удалгүй тэр завтай болж, бид дахиад яг л урьдных шигээ байх болно.

Тэр зүгээр л завгүй байгаа юм.





Гэхдээ юунд?


Би түүнийг нь ч мэдэхгүй шүүдээ.


Өрөвдмөөр юм. Өөрөө хүртэл үхэлд сөгдөх цаг хугацааны тоглоом гэдгээ мэдсээр байж, хайр дурлал мэтийн үгнээс илүүгүй хийсвэр зүйлийг үүрдийн байх шиг санасан минь, өрөвдөлтэй юм.

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now