Le Prologue.

5.9K 752 100
                                    


His Wedding II.

 ⌡ 』

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хаалгыг нь татав уу үгүй юу хурц архины үнэр хамар цоргиулан, нүд эрээлжлэм эргэлдэх бүдэгхэн гэрэлнүүдээс болоод шуудхан л дотор муухай оргих шиг санагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хаалгыг нь татав уу үгүй юу хурц архины үнэр хамар цоргиулан, нүд эрээлжлэм эргэлдэх бүдэгхэн гэрэлнүүдээс болоод шуудхан л дотор муухай оргих шиг санагдана. Хусогийн хэлсэн үгс л дахин дахин бодолд эргэлдэх бөгөөд эргэн тойронд нь юу болж буйг огт анзаарах сөхөөгүй хүмүүсийн дундуур арай хийн зөрсөөр түүнийг нүдээрээ хайхыг хичээж байв.

Нилээн булангийн суудалд ширээ налан хэвтээд, гартаа байх хундага архиа сүүмийсэн нүдээрээ их л болгоомжтой ширтэх Тэхёныг хараад санаа алдлаа.

Түүнийг ингэтлээ согтчихсон байхыг харж буй анхны минь удаа энэ. Юу гэж хэлэхээ мэдсэнгүй, удаанаар ойртвол тэр анзаарч байгаа ч шинж алга. Өнөөх архи руу гаа л гөлөрсөөр байх нь сүнс нь биенээс нь хэдийн гарч одсон гэлтэй үзэгдэх аж.

"Тэхён, одоо болно"

Тэр хоолойг минь сонсоод хэсэг эргэлзснээ, гэнэтхэн огцом өндийхөд нь би цочиж орхив.

"Ирё-"

Хүлээж байсан хүн нь биш гэдгийг ухаараад тэр толгойгоо сэгсэрсээр гэнэтхэн л чанга инээж эхлэх нь тэр. Энэ хүн үнэхээр миний мэдэх Тэхён мөн гэдэгт эргэлзмээр юм.

"Алив ээ, босоод ир. Би хүргээд өгье"

Би түүнрүү ойртон гаранд нь хүрэв үү үгүй юу тэр их л хүчтэй гараа сугалан аваад толгой сэгсчих аж. Урьд нь хэзээ ч ийм ааш гаргахыг нь үзээгүй тул түүнээс гэнэт айх шиг болов.

"Чи хайрын талаар юу ч мэдэхгүй, Нари"

Харин ээ, Ким Тэхён?

Чи миний хайрын талаар юу мэдэх юм?

-

Яг түүнрүү ширтдэг шигээ ганцхан хором надруу ширтээсэй.

-

A/N: Welcome to His Wedding II!
Тэхёны талаас явна гэж хүлээж байсан бол уучлаарай! Үргэлжлүүлэн дэмжиж буйд маш их баярлалаа!! ♥️

Энэ бүлэг маань ихдээ л 10 хэсэгтэй байхаар төлөвлөгдөж байгаа~! 🥰

Love, Kthgirl. 🌘✨

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now