01.

10.6K 1.1K 54
                                    

i.Bitter kiss.

          "Сүйт залуу Ким Тэхён та өөрийн сүйт бүсгүй Ким Нари-г гэргийгээ болгон насан туршдаа үнэнчээр хайрлан, зовлон жаргал бүхнийг хуваалцаж амьдрахаа андгайлж байна уу?"

       Нүдээ анилаа.

        Хэрвээ тэр үгүй гэвэл яах вэ? Хэрвээ тэр надад амладаг байсан шигээ надаас өөр хэнийг ч хайрлахгүй гэвэл яах вэ?

       "Тийм ээ, андгайлж байна"

       Тэхёны догдолсондоо чичрэх хоолойг сонсоод би шүлсээ залгилаа.

        Худлаа байж.

        Зүрхэнд нь надаас өөр хэн нэгний орох зай хэзээ ч гарахгүй гэдэг нь худлаа байж.

       Тэд бөгжөө солилцож эхлэх үед хүмүүсийн алгаа таших чимээ огт зогсохгүй үргэлжлэх аж. Харин хамгийн арын эгнээнд чимээгүй гэгч нь суух би л дээшээ ч харж чадсангүй, даашинзынхаа хормойг ширтсээр хоёр удаа итгэлгүйхэн алгаа таших шиг боллоо.

         "Ингээд Ким Тэхён болон Ким Нари нар албан ёсоор гэр бүл болсныг мэдэгдье"


         Болчихлоо.

         Хайрт минь хүнийх болчихлоо.

          Минийх байсан Тэхён одоо өөр нэгний хууль ёсны нөхөр, нэг гэр бүлийн ноён нуруу тэгээд өөр эмэгтэйг насаараа хайрлах миний хайрт болчихлоо.


         "Хосууд үнсэлцэж болно"


         Яагаад ч юм би энэ удаад харахыг хүссэн юм.

        Тэхён яаж түүний бэлхүүсээр гараа ороон удаанаар тэврэхийг, эхнэрийнхээ булбарай харцыг яаж зөөлхнөөр илэхийг, тэгээд өөртөө яаж болгоомжтойгоор ойртуулахыг. Одоо хүртэл харцнаас нь арилаагүй түүний зөөлхөн инээмсэглэлийг.

       Тэр нүдээ анина.

       Яг л намайг үнсэхдээ үргэлж аньдаг байсан шигээ.

      Хайртын минь уруул өөр нэгний уруул дээр бууна.

      Дурлалт залуугийн минь энгэрт өөр нэгэн жаргалдаа бялхана.

      Түүний минь зүрхэнд өөр нэгэн дурлалдаа шатна.

Харин би энд байна.

Хайртынхаа хурим дээр, хамгийн арын суудалд.

Түүнийг үнсэхийг чинь чимээгүйхэн ширтсээр дотроо мянга мянган удаа үхсээр сууна, хайрт минь.

♦️♦️♦️

-Kthgirl.

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now