1

3.2K 247 10
                                    

  "Ааш Жин ахаа би явахгүй гэж хэлээд байхад даа"

"За гуйж байна шүү дээ ах нь яаж ганцаараа явах юм"

"Ханиад хүрсэн найз охиноо эргэх гээд явахад чинь би ямар хэрэгтэй юм бэ??!"

"Сүртэй харагдана шдэ"

Өглөө унтаж байхад минь орноос чирэх шахуу босгон надад ямар ч хамаагүй өөрийнхөө найз охиныг эргэхээр явж буй энэ хүн бол Ким Согжин буюу миний дотно ах маань байгаа юм.

Ганц олдох амралтын өдрөөрөө бараг танихгүй хүнээ эргэх гэсэндээ гомдоод сууж байгаа хүн бол би. Хэзээ ч Жин ахын хүсэлтээс татгалзаж чаддаггүй минь магад миний ганц сул тал биз.

"Заза миний дүү өрөөний гадна хүлээж бай за юу"

"Яа!!! Хён та одоо тоглоод байгаа юму-----"

Үгийг минь ч гүйцээлгүй тэр найз охиныхоо хэвтэж байгаа өрөөрүү гүйгээд орчихов. Өөдгүй амьтан ингээд өрөөний гадаа үлдээчих байсан юм бол яах гэж дулаан хөнжлөөс минь салгаад өвлийн хүйтнээр ингэж чирж гаргаж ирдэг байнаа. Дагаж ирсэн өөртөө л гомдохоос доо.

Урд харагдах төмөр сандал дээр суун хий л хоосон коридорыг ажиглан сууна. Яарч гарч ирээд утсаа орхичихсон болохоор ангайн суухаас өөр аргагүй байлаа. Эмнэлэг мөртлөө яагаад ийм хоосон бараг хүнгүй шахуу байдаг байна аа. Айчихлаа.

"Кхмм нөгөө..."

Үл таних даруухан хоолой гарахад хажуу тийшээ харвал цав цагаан арьстай саарал үстэй залуу надруу харан зогсоно.

"Ааааааааа----сүнс сүнс!!!!!"

Зэвхий цагаан царайтай аймар сүнсрүү харан ороолтоо савчуулан ориллоо. Ерөнхийдөө би нэлээн аймхай бас хэтрүүлэн бодохдоо сайн төрлийн хүн тул надад ингэж айж цочиж хашхирах үе маш олон байдаг гэдгийг хэлмээр байна.

"Яа!!! Чимээгүй байгаач!!! Юун сүнс!!! Би хүн надад хүрээд үз!!!"

Тэр сандарсан бололтой хурдан хурдан ярьсаар надруу гараа сунгалаа. Сандарснаасаа болж гаргасан инээдтэй царайны хувирлыг нь харсан болохоор бага зэрэг тайвшран гарт нь хүрж үзлээ. Хэдий хүрч болж байсан ч дэндүү хүйтэн тул ахиад л бага зэрэг айдас төрөв.

" Хүн л байгаа биз дээ. Энд хамаагүй ингэж орилж болдоггүй юм."

Тэр сууж буй тэргэнцэрээ урагш түрэн надруу ойртлоо.

"Я... Яах гээд байгаа юм бэ?!"

Одоо ч түүнээс жийрхэж байсан болохоор нэлээн сандрав. Яг энэ үед тэнэг юм шиг Жин ахын ярьж байсан моргын сүнсний тухай аймшгийн түүх бодогдон алга хөлрөн нуруугаар хүйт даана.

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now