10

956 174 7
                                    

  Түүний үнсэлтээс болж бараг л миний хамаг архи гарчих шиг болов. Тэр намайг үнсэж байна!! Нимгэхэн ягаан уруулаараа намайг үнсэж байна. Бодох төдийд л итгэж чадамгүй санагдаж нүд минь хэвийн хэмжээнээсээ хэд дахин томорлоо. Түүний үнсэлт улам л гүнзгийрэн хэл нь аман дотор минь гулсан орж ирэх үед би тэсэлгүй дуу алдлаа.

Гэвч өөрийн ухаантай бай гэж хэдэн мянган удаа өөрийгөө загнасаар гараа явуулсаар түүнийг өөрөөсөө түлхэн холдууллаа. Намайг үнсэх үед биеэр минь ямар их хүсэл тачаал гүйж байсанг би нуухгүй. Гэвч... Тэр миний хувьд хэтэрхий нандин бас чухал хүн... Хэрвээ би хүсэлдээ хөтлөгдөөд түүний согтуу байгаагаар далимдуулаад энэ зүйлийг хийх юм бол энэ ердөө л нэг согтуу залуусын алдаа болно. Цаашилбал бид арайхийж нэг бүтсэн нөхөрлөлөө үгүй хийж мэднэ.

"Юнги унтацгаая. Би хусог байна Ханыл биш"

Тэр талимаарсан нүдээрээ надруу хэсэг ширтэж зогссоноо ямар ч шалтгаангүй инээв.

"Хусогааа... ~~~би мэднэ шүү дээ энэ чи гэдгийг"
Гэсээр тэр ахиад л надруу ойртов. Энэ удаад би бүр гайхаж орхилоо. Тэр намайг гэдгийг мэдэж байж үнсэх гээд байна

" Ю... Юнгияа унтъя л даа гуйя цаашаа!"

"Яа! Битгий зугтаад бай нааш ир!"

"ҮГҮЙ ЭЭ!!"

Тэр гуйваж дайвсаар надруу ойртох гэж оролдох бол би хий л зугтана. Тэнэг юм аа хайртай хүндээ үнсүүлэхгүй гэж зугтаад л харин ч ийм сайхан боломжыг ашиглаад авах хэрэгтэй байтал... Гэхдээ би ганц шөнийн алдаа болмооргүй байна.

" Ху... Сог... "

Тэр хивс нөмөрч унтсан Тэхёнд бүдэрч унан босолгүй хэвтсээр л байлаа. Аажмаар дөхөж очин хуруугаараа түүнийг түлхэж үзтэл тэр хөдлөхгүй харин хурхирч байлаа.

Унтчихаж. Сая л нэг санаа амран гүн амьсгаа аван шууд л тэрийн хэвтлээ. Урууландаа аажмаар хүрэн саяны үнсэлтийг ахин мэдрэхийг хичээнэ. Гайхалтай байсан.

..

"БОСООД!! БОСООД!!!! ХООЛОНДОО!!!"

Жин хёны орилох дуунаар бид ёололдсоор чүү ай босч суулаа. Бүгдийнх нь үс арзайж царай нь цонхийжээ. Жин хёныхоос бусад нь.

"Хичээл чинь 30 минутын дараа эхлэнэ хоол идмээр байвал яг одоо боссон чинь дээр шүү"

Жин хён том өрөөгөөр нэг ийн орилтол бид хэд санд мэнд босон угаалгын өрөөнүүдрүүгээ гүйлдлээ.

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now