11

967 187 13
                                    

  Тольны урд зогсоод хувцсаа ойр ойрхон сольж үзнэ. Хэдий зөвхөн бидний уулзалт биш ч гэсэн би байдгаараа л хичээж байлаа.

"Хаачих гэж байгаа юм?"

Үүдэнд гутлаа солиод зогсож байтал Жин хён нүдээ нухалсаар гарч ирэв.

"Ханыл Юнги 2 той кино үзнэ."

"Ханыл бас явах юму?"

"Мм."

Болдог бол би зугтчихмаар л байна. Хэн ч хайртай хүнээ хайртай хүнтэйгээ хамт байхыг нь харахыг хүсэхгүй шүү дээ.

" Ахиц гарч байна уу?"

Жин хён санаа зовонгуй асуулаа.

"Яахав...танихгүй хүнээсээ сайн найз нь болсонг бодвол ахиц байгаа байх тийм биз? "

"Юнги ч дажгүй залуу байна лээ л дээ... За за амжилт"

Би толгой дохьсоор гэрээсээ гарлаа. Кино театр явах зам дэндүү бартаатай юм шиг санагдана. Хэн нэгэн хөлнөөс минь зуурчихаад байгаа ч юм шиг. Хамгийн гол нь би айж байна. Өнөөдөр Ханылын ачаар Юнги бид хоёрын сайхан нөхөрлөл дуусч ч мэднэ. Тэр өмнөх шигээ л юу ч бодохгүй надад сэтгэлээ илчлэх юм бол Юнги надад ямар их уурлаж ямар их шархлах бол... Бодохоос ч аймар юм.

Очихоо больдог ч юм бил үү... Харин ч тэр хоёр хоёулхнаа болзвол Юнги надад баярлана биз дээ...

Гэхдээ нэгэнт өнгөрчээ... Би аль хэдийнээ кино театрт ирчихэж. Зүгээр л энгийн байхад хангалттай. Сандрахгүй гуниглахгүй.

Нөгөө хоёрыг ирсэн эсэхийг нүдээрээ хайн ийш тийш баахан харлаа. Мэдээж олоход нээх хугацаа шаардсангүй. Юнги байдгаараа инээчихээд олны дунд гэрэлтээд л зогсож байна. Одоо ч миний ороолтыг зүүсэн байгаа нь намайг багахан баярлуулна. Гэхдээ... Түүний өөдөөс инээн зогсох Ханылыг хараад саяны их баяр минь алга болчихов. Тэд юу яриад ийм хөгжилтэй байгаа юм бол. Хараад байх нь ээ.... Хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч... Тэд хамтдаа дэндүү гоё харагдаж байна. Яг л заяагдчихсан юм шиг хоорондоо зохицчихож. Миний түүнтэй хамт байхад ховорхон хардаг тэр инээмсэглэлийг Ханыл секунд бүр гаргаж байна.

Магадгүй би одоо оччихвол Юнги надад уурлах байх.

Бага багаар ухарсаар тэднээс харцаа салган кино театрын хаалгыг зүглэлээ.

"Мэдсэн юма"

Гэнэт гараас минь хэн нэгэн татсаар Юнги Ханыл 2ын зүг алхаж эхлэв.

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now