5

1K 189 8
                                    

  "Хоби одоо хангалттай маргааш хичээл чинь орох гэж байхад чи ингээд л байгаад байх юму?"

Хэзээ ирсэн юм бүү мэд Намжүүн хён ирчихсэн миний хөнжлийг хуу татан зогсоно. Жин ахтай нийлсээр байгаад бүр үглээ болчихсон.

Гэхдээ тэрний ингэж үглэх ч аргагүй л дээ... Би бүтэн 7 хоног орноосоо босохгүй ийм байдалтай байсан. Унтахаар л нэг юм тэр бодогдохгүй байгаа болохоор би өдөр жингээ унтахыг илүүд үзсэн минь энэ. Одоо болтол өөрийнхөө ямар арчаагүй гэдгийг хараасаар байгаа болохоор дургүй хүрч байна. Би жаахан л зориг гаргаад дугаарыг нь авчихсан бол.

"За тэр.. Ахиад л санаа алдаад уналаа. Хурдан хувцсал бөөнөөрөө клүб явж зад бүжиглэе!"

Тэхён Жимин 2 гаднаас орж ирэн орон дээр минь үсэрч дэвхцэн намайг орноос минь хөөх бол Жин хён орж ирэн шүүгээнээс минь тааралдсан хувцсаа гаргаж ирэн өмсүүлнэ.

Өнөөдөр тэд гэнэт яачихсан юм бүү мэд намайг тайван байлгахгүй ингэх нь үнэхээр хэцүү санагдана.

"Залуусаа би явмааргүй байна шүү дээ...."

Машинруу чирүүлэн явж байх замдаа тэдэнд гомдоллох ч тэд миний үгийг юман чинээ тоолгүй машиндаа чихэн үргэлж ордог клүбийн зүг хөдөлнө.

Цас ахиад л нэмээд орчихож. Цас харах мөчид л тэрний дээвэр дээр инээмсэглээд сууж байсан төрх бодогдон ахиад л уйлчих шахан нүдээ анина. Хэн нэгэнд дурлахад цаг хугацаа огт хамаагүй бололтой.
.
.
.
.
.
.
.
Клүбрүү орох замд чанга чимээ нүргэлэн коридорт нэгнээ идэх шахам үнсэлцэх хүмүүс зогсоно.  Бүжгийн талбайн голд согтсон эрүүл гээд л баахан хүмүүс шамбааралдан бүжиглэх бол бид тав тэр хүмүүс дундуур сүлжин явж текний ард зогслоо.

Жонгүк яг л өмнөх шигээ бармен хийн янз янзын уух зүйлийг аягалангаа ойр хавьд байх хамаг охидын харцыг өөртөө татан зогсоно.

"Ах нараа!! Та нар ямар их удваа.."

Тэр биднийг хармагцаа саяны догь төрхөө гээн туулай шиг хөөрхөн инээмсэглэх бол бид өхөөрдөн инээнэ.

"гэрт хүрээд ирж бай л даа. Энэ Хоби ах чинь хаягдчихаад бөөн юм боллоо."

Жин ах надруу заангаа урдах зүйлээ хөнтрөх бол Жонгүк надруу нэг гайхан харсанаа виски хундгалж өглөө.

"Хоби хён үнэн гэж үү? Одоо та хүнд сайн болоод хаягдчихаж байгаа хэрэг үү?"

" Ахх битгий наад талаараа ярь аа ах нь мартах гэж зовж байна. "

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now