18

952 173 14
                                    

  Би заримдаа боддог.

Учрах ёстой хүмүүс гэж байдаг шиг огтоос учрах ёсгүй хүмүүс гэж байдаг болвуу?

Эсвэл...огт учрах ёсгүй атлаа багахан алдаанаас болж учирсан хүмүүс ч юму...

Хэрвээ байдаг бол... Би чамтай учирснаа юу гэж тодорхойлох вэ.

Өдийг хүртэл мэдэрсэн өвдөлт азгүйтлүүдээ бодоод үзвэл бид анхнаасаа учрах ёсгүй хүмүүс байсан байх.

Заримдаа би чамтай учирсандаа асар их баярладаг.

Ийм сайхан инээмсэглэл энэ хорвоод байдгыг мэдсэн болохоор... Тийм дулаахан гар оршиж болдог гэдгийг ойлгосон болохоор...

Асар их догдлолыг чамаас мэдэрсэн болохоор... Хоолой, харц, хүрэлт төдийхөн зүйл чинь миний хувьд асар том утга учир болж хувирсан болохоор.

Гэвч баярлахынхаа хэрээр би харамсдаг...

Асар их гунигыг зөвхөн чи л надад мэдрүүлж чаддаг болохоор...

Асар их харамслыг чамаас л мэдэрсэн болохоор...

Дулаахан гар... Дөлгөөхөн нүд чинь чи бүхэлдээ өөр нэгнийг хайрлаж байхыг харж сэтгэл дотроо хэдэн мянган удаа үхсэн болохоор...

Чи миний хувьд зовлон шаналал нулимс өвдөлт асар том шарх болж үлдсэн болохоор.

.
.
.
.
.
.
"Яа!Хоби хурдан ир гэж байхад ямар уддаг юм!!!"

Хичээлээсээ иртэл Жин хён үүдэн дээрээс тосч ирэн үглэлээ.

"Байдгаараа л хурдан ирлээ шүү дээ"

Гадуур хувцсаа тайлангаа дуугүй байж чадалгүй түүний өөдөөс сөрлөө. Тэр ч яг л нэг айлын авгай шиг хялалзаж цэхэлзсээр намайг татан буйданруу шидэж орхив.

Сая л нэг сэхээ орон эргэн тойрноо хартал Жимин Жонгүк Тэхён Намжүүн бас Юнги гээд бүгд л ирчихсэн сууж байлаа.

"Юу вэ? Бүгд юу хийж байгаа юм?"

Жонгүк
"Жин хён л утасны цаанаас хурдан ир гээд орьлоод байсан"

Түүнийг ийн хэлсний дараа бид бүгд Жин хёнруу асуулт эрэн харлаа. Тэр нэг л хачин бахдалтай нь аргагүй инээсээр ярьж эхэллээ.

"Залуусаа шинэ жил болоход гурав хоног дутуу байна. "

Тэр баяртай нь аргагүй ийн хэлхэд бид хий л нүдээ эргэлдүүллээ. Ямар жаахан хүүхэд бишдээ. Хоног тоолж хүлээгээд л.

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now