13

926 183 25
                                    

  Сонгоны цаг болсон ч Юнги Ханыл хоёрын хэн нь ч ирээгүй байлаа. Зөвхөн тэр хоёр ирээгүй байгаа нь муу совин татуулна. Өглөөнөөс хойш л бүх зүйл бүтэлгүйтэж буруугаар эргээд байгаа ганц шалтгаан нь би өөрөө л бололтой.

Гэхдээ хэн нэгнийг хайрласан ч тэр хүн нь чамайг зөрүүлж хайрлах нь битгий хэл үзэн ядаж байвал хэн ч над шиг л сул дорой нэгэн болно тийм биз дээ?

Үнэндээ би маш их гомдолтой байна. Санаандгүй алдаа төдий байсан ч гэсэн тэр үнсэлт надад ямар нандин санагдлаа даа... Гэтэл Юнги хэлэхдээ зүгээр л хүн үнсмээр санагдаад гэсэн. Шударга бус юм.

Хүн үнсмээр санагдаад ойрхон байсан хэнийг ч хамаагүй үнсээд л. Хамгийн муухай нь.... Тэр геи хүмүүст дургүй гэсэн.... Яагаад юм бол... Зүгээр л хайрласныхаа төлөө бусдад үзэн ядагдаж шархлах ямар өрөвдөлтэй хэрэг вэ.

Хичээлдээ ч анхаарч чадалгүй цонхоор харлаа. Ахиад л цас орж байна.

Түүнтэй уулзсанаас хойш байнга л цас орж байна. Өмнө нь энгийн л нэг цаг уурын үзэгдэл шиг санагддаг байж билээ... Гэтэл одоо ширхэг бүр нь ганц түүнийг л санагдуулдаг болж.

Байж болох бүх л мэдрэмжийг ганц энэ цаснаас авдаг болчихож. Цаснаас гэх нь буруу ч юмуу... Түүнтэй холбоотой бүх дурсамж цастай холбоотой болохоор л ингэж санагдаж байгаа байх.

"Хусогаа юу болсон юм?"

Хажуудах сандал тачигнасаар Жимин мөрөн дээр минь гараа тавьлаа.

Багш хичээлээ заасаар хүүхдүүд бүгд л багшид анхаарна.

"Юу ч болоогүй яасан?"

Багшид баригдчихгүйн тулд худлаа инээсээр шивнэн хариуллаа.

"Чи түрүүнээс хойш л санаа алдаад суугаад байх юм. Ойрд чи их гунигтай байгаа. Юу болсноо хэл л дээ мм?"

Тэр нэлээн аргадангуйгаар надаас асуулаа. Цаахан талд Тэхён бидний зүг харна.

Бүхнээ хэлээд найзуудтайгаа зовлонгоо хуваалцах уу?

Эсвэл....

Хав дараад өөрийнхөө бүтээсэн зовлонг өөрөө л эдлэх үү?

" Бидэнд хэлж болно. Өмнөх шигээ орилоод Жин хён бид хоёрыг зодсон ч болно мэднэ биз дээ? Бид нар чамд туслах гэж хичээнэ"

Тэр мөрийг минь базан инээмсэгллээ. Би мэдээж мэднэ. Бид найзлаад удаагүй ч үнэхээр сайн найзууд.

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now