15

905 180 4
                                    

   "Ханылаа"

Их завсарлагааны үеэр түүнийг арайхийж нэг юм оллоо. Тэр эргэж хармагцаа юу ч болоогүй мэт инээмсэглэн над дээр ирэн үсийг минь арзайлгалаа.

"Сайн уу Хоби"

"Ханыла чи болихгүй хэрэг үү?"

"Юуг?"

Тэр үсээ чихнийхаа араар хийн бохио тачигнуулангаа асуулаа.

"Чи Юнгигээс миний өшөөг авна гэсэн тэрийгээ хийгээд байгаа хэрэг үү? Энийгээ боль гуйж байна"

Ханыл үгийг минь сонсон цонхруу нэг харж санаа алдлаа. Дараа нь дүрэмт хувцасны минь энгэрээр гараа гүйлгэн зангиаг минь засч өглөө.

"Хусога... Хайр гэж юу болохыг мэдэх үү? Хайр хүний нүдийг нээж өгдөг... Бас сохолж ч чаддаг... Хайр хүнийг алж ч чаддаг амьдруулж ч чаддаг."

"Юугаа яриад байгаа юм?"

"Би хийгээд эхэлчихсэн л бол дуусгадаг чи мэднэ. Би тэр Юнгиг шархлуулна гэсэн л бол шархлуулна. Өмнө нь би чамайг гуниглахыг хий л хараад суудаг байсан. Одоо л нэг чамд туслах боломж гарч байхад би зогсож чадахгүй"

Гэсээр тэр зангианаас минь гараа аван нүдрүү минь эгцэлж харлаа. Хэрвээ би... Түүний оронд байсан бол ийм зүйл хийх байсан бол уу?

Үгүй дээ би хийхгүй. Ханыл надад сайн гээд би Юнгигийн өмнөөс үерхээгүй шүү дээ.

" Ханылаа чи ингэх тусам би илүү их зовж байна. Чи намайг гуниглахаар дагаж гунигладаг тийм биз? Надад ч бас тэгэж санагдаж байна. Гуйя чи зүгээр л Юнгиг миний өмнөөс хайрлаад өг"

Хайртай хүнийхээ төлөө өөр нэгнийг шархлуулан байж хайр нэхэх ямар өрөвдөлтэй бас хөгийн үйлдэл вэ. Гэвч... Тэр зөвхөн тэр л жаргалтай байвал... Надад бусад нь яах хамаа алга.

Өчигдөрхөн л би тэднийг салаасай гэж хүсч байсансан. Гэтэл өнөөдөр би тэднийг дотно болгохын тулд өөрийгөө бас өрөөл бусдыг ч тамлаад зогсож байна.

"Чи түүнд ингэтлээ их хайртай хэрэг үү?"

Ханылын нүдэнд нулимс цийлгэнэсэн харагдана. 10 жил намайг хайрласан тэр их хайрыг би өнөөдөр л анх удаа ингэж өөр нэгэнрүү түлхэж байна. Шаналалтай юм. Хайраас хол байхыг хүсч байна.

Юнгиг гэх бүх дурсамж бүх мэдрэмжээ яг одоо мартчихмаар байна. Бүр мөсөн эргэж саналгүй мартаад өмнөх утгагүй ч жаргалтай амьдралаараа амьдармаар байна.

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now