17

944 177 24
                                    

  Нүдээ нээх үедээ би хамгийн түрүүнд түүний тайван унтах төрхийг олж харлаа. Өчигдөрхөн л тэр хөлийг минь дэрлээд хэвтэж байсан биш бил үү? Гэтэл одоо яагаад тэр намайг байдгаар нь чанга тэвэрчихээд хэвтэж байдаг билээ.

Ойлгомжгүй нууцлаг...чиний тухай бүхнийг мэддэг байсан ч болоосой. Үүрд энэ чигээрээ тэвэрт чинь хэвтэх боломж олгоё л гэвэл би юу ч хийхэд бэлэн байна.

Ахиад асуумаар байна

Мин Юнги минийх байж болохгүй юм уу?

Одоо ингэж тэвэрч чадаж байгаа юм чинь яг үүн шигээ намайг хайрлаж болохгүй хэрэг үү?

Гэнэт л түүний царай атиралдан сэрэх гэж байгаа мэт хөдлөх үед бушуухан л тэврээс нь холдон өрөөнөөс гарахаар зэхлээ.

"Хобии..."

Гэвч өрөөнөөс гарах боломж олголгүй тэр шууд л гарнаас минь барьж аван буцаагаад хэвтүүлчихэв. Нүд минь аяганаасаа бүлтрэх аятай томорсон байлаа.

Тэр сэрсэн ч нүдээ аньсан чигтээ намайг тэврэн нүүрээ цээжинд минь наалаа. Яагаад ингээд байгаа юм бэ...

" Ю.. Юнги..."

"Чи гоё үнэртэй гэдгээ мэдэх үү?

Түүний нойрмог хоолой сонсогдохтой зэрэгцэн цээж минь халуу оргилоо. Түүний амьсгалаас болж цээж минь шатаж байгаа юм шиг л халууцна.

Зүрх минь солиотой юм шиг л цохилж байлаа. Тэр сонсчихвийдээ гэж айсандаа эвсэлгүйхэн түүнээс хөндийрсөн ч тэр хөндийрөх боломж олголгүй ахиад л цээжинд минь наалдан хэвтчихэв.

"Юнги тавихгүй юм----"

"Чиний үнэр Ханылынхтай адилхан юм байна. Жаахан л ингээд хэвтчих. Надад тухтай байна"

Энэ үгийг нь сонсоод улам л ихээр түүнээс холдохыг хүслээ. Ханыл... Тийм дээ түүний надад ингэтлээ ойртох ганц шалтгаан Ханыл л байж таараа.

Түүний хэлсэн үнэн шүү...

Ханыл бид хоёрын үнэр их адилхан. Учир нь түүний надад бэлгэлдэг үнэртэй уснаас л болж байгаа биз. Ханыл миний хувьд муугүй чухал нэгэн учраас би өгсөн зүйлсийг нь татгалзалгүй авдаг.

Гэхдээ анх удаа л түүнээс ямар нэг зүйл авсандаа харамсаж байна.

Түүний өгсөн үнэртэй усыг түрхээгүй бол би Юнгид тэврүүлээд галзууртлаа догдолж дараа нь ингэж их урам хугарахгүй байсан байх тийм биз.

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now