4

1K 191 16
                                    

    Энэ удаад би Жин хёнтой биш ганцаараа эмнэлгийн зүг явлаа. Түүний юунд дуртайг нь мэдэхгүй ч замаараа дэлгүүр орон өөрийнхөө дуртай амттангуудаас аваад цасанд дарагдсан гудмаар яаран алхана. Өчигдөр цас нэмж орсон болохоор байшин барилгын дээвэр зам харгуй тэр чигтээ цасанд дарагдсан байлаа. Өвөлд үнэн голоосоо дургүй байсан надад үнэндээ өнөөдөр яагаад ч юм энэ цас, амнаас минь гарах уур, хацрыг минь хайрах хүйтэн таалагдах шиг.

Магадгүй хүн дурлахаараа бүх зүйлийг сайхнаар харж эхэлдэг гэдэг нь энэ байх. Эмнэлэгт санаандгүй таарч сүнс гэж андуурсан банш шиг залууд би аль хэдийнээ сайн болчихсон бололтой.

Шохоорхол минь яван явсаар дурлал гэх шатруу орчихсон байх. Тэр намайг ижил хүйстнээ сонирхогч гэдгийг мэдээд яах бол? Надаас зугтаж намайг жигших болов уу? Бодохоос ч аймар юм.
.
.
.
.
.
"Сайн байна уу? Мин Юнги байгаа болов уу?"

Түүний байдаг өрөөрүү шагайн өрөөнд байх ганц залуугаас асуулаа.

"Өө яанаа... Юнги өчигдөр эмнэлгээс гарчихсан шүү дээ"

Танихгүй залуугийн хэлсэн үг намайг нэг сайн цохиод авах шиг л болов.

"Н.. Нөгөө та утасны дугаарыг нь мэдэхгүй биз? "

" Тэр их дуугүй хүн болохоор би түүний тухай юу ч мэдэхгүй ээ..уучлаарай"

Юнги ингээд л эмнэлгээс гарчих байсан юм бол яагаад надад өчигдөр уулзахдаа юу ч хэлээгүй юм болоо.... Гомдмоор ч юм шиг.

Гэхдээ үүнээс илүүтэй би түүнтэй ахиж уулзахгүй бол яанаа гэж айж байна. Хөгийн амьтан ядаж дугаараа өгөөд алга болоход яадаг байнаа...

Авчирсан тортой зүйлээ өнөөх танихгүй залууд өгчихөөд унжганасан амьтан эмнэлгээс гаран алхлаа.

Саяхан л сайхан санагдаад байсан цас одоо үнэндээ хөгийн харагдаж байлаа. Нас явсан ч би бүтэлгүй хэвээрээ л байна даа.

Дунд сургуульд байхдаа сайн болсон анхны эрэгтэй хүн маань ч бас их сургуульд орох нэрийдлээр ингэж алга болж билээ. Түүнийг чадах ядахаараа хүлээн гуйсан хэнтэй ч үерхэлгүй бүхэл бүтэн 4 жил хүлээсний эцэст найдлага тасран явж байхад эцэст нь нэг юм Юнги гарч ирж ахин намайг догдлуулсан байтал тэр ахиад л алга болчихлоо.

Үнэхээр тэнэг бодол байж болох ч заримдаа бурхан хүртэл бэлгийн чиг хандлагыг минь эсэргүүцээд байгаа юм шиг санагдах юм.
.
.
.
.
.
.
"Ааягүүү за дурлалт залуу минь банштайгаа уулзчихаад ирэв үү?"

Үүдээр орж ирмэгц Жин хён намайг тосон ориллоо.

"Тэр эмнэлгээс гарчихсан байна."

Унжганасан амьтан гадуур хувцсаа тайлж шидэнгээ том өрөөрүүгээ ортол Намжүүн Тэхён Жонгүк Жимин нар ирчихсэн ширээ тойроод сууж байлаа.

" Хөөх Хобигийн ийм унжгар төрхийг харж байгаагүй юм байна шүү юу болсон юм?"

Хамгийн түрүүнд Жимин ам нээн бүгд надруу хариулт нэхэн харна. Үнэндээ юу болсоноо тэд нарт ярьмаар байгаа ч цээж хөндүүрлээд хэцүү байна.

"Өнөөдөр би тоглохгүй ээ... Өрөөндөө орлоо. "

Тэд хий л гайхан үлдэж би хөлөө зөөж ядсаар өрөөрүүгээ орлоо.

Цаг орой болсон ч ахиад л цас нэмж орж байлаа. Өнгөрч ээ..... Цас харахаар л тэр бодогдоод байна.

"Хусогаа чи тэр залуусынхаа утасны  дугаар өөр юу ч юм холбогдож болох нэг ч зүйлийг нь мэдэхгүй хэрэг үү?"

Хаалга онгойн Жин хён миний дуртай кофег барьсаар орж ирлээ.

"Хён.... Би үнэхээр юу ч мэдэхгүй. Би ахиад л бүтэлгүйтчих шиг боллоо.... Магадгүй тэр ч бас намайг геи гэдгийг мэдээд зугтчихсан байх. "

" Мангар чи цаадхандаа хэлчихсэн юму? "

" Үгүй л дээ.."

Түүний надруу сунгасан кофег авж уунгаа хариултал тэр мөрөн дээр минь хөнгөхөн цохисоор өрөөнөөс гарав. Мэдээж ийм үед тэр ингэхээс өөр юу ч хийж чадахгүй шүү дээ.

Шал хөгийн юм.... Ахиж түүнийг харж чадахгүй гэхээр...

Ширээн дээр минь байх түүний надад өгсөн бяцарсан лаазтай ундааг харан зогслоо. Тэр үед бодоод байх нь ээ... Тэр надаас үнэхээр залхсан харагдаж байсан шүү... Би л өөрийнхөө чалчаа зангаас болж түүнийг залхаачихсан байх.

Ямар заяа нь харьчихсан юм бэ Хусогаа... Зүгээр эмэгтэй хүн сонирхдог байсан бол...

Eeyoo snu hairtuud aa. Happy valentine day!!!! Arai emorod suujign bish biz?! Bolku shvv Ene wattaar dvvren ta nartai bolzoh ubba nar bhd💋😂💕

Touch Your Heart (completed) Donde viven las historias. Descúbrelo ahora