20

1K 176 22
                                    

"Ердөө ганцхан өдөр л надтай хамт геи хосууд шиг аашлаад өгөөч... Ганцхан өдөр... Гуйж байна"

Одоо ч тэнгэрт салютнууд өнгө өнгө цацруулан буудна. Гэнэтийн асуултад хэтэрхий их цочирдсон ч би гаднаа үл гарган өнөөх салютруу харлаа.

Тэр үнэхээр чин сэтгэлээсээ гуйж байгаа нь харцнаас нь мэдрэгдэж байна. Би яах ёстой вэ...нарлуу тэмүүлдэг дэлхий өчүүхэн сартай хамт байхыг хүслээ гэж үү?

Гацхан өдөр...

Түүний гараас хосууд шиг атгаж... Түүнийг хүссэнээрээ удаан тэвэрч...Хайрын харцаа нуулгүй ширтэж... Тэр зөвхөн намайг харж би зөвхөн түүнийг харна...

Боломжтой гэж үү?

Зөвшөөрчихвөл юу болох бол...

Хамаа алга. Бурхан надад түүнийг хүссэнээрээ хайрлах бүхэл бүтэн нэг хоног өглөө. Би энэ боломжыг алдаж болохгүй тийм биз дээ?

Өөрийнхөө сэтгэлийг баригдуулсан ч хамаа алга.

Бүхнээ алдсан ч хамаа алга... Тэр намайг үзэн ядаж надаас жигшсэн ч хамаагүй...хамт байх нэг өдөр дуусах мөчид би түүнд сэтгэлээ илчлэх болно.

"Яагаад болохгүй гэж?"

Салютнаас харцаа салган түүнрүү сахилгагүй харц шидэн ийн хэлтэл тэр өөдөөс минь инээмсэглэн гадуур хувцасныхаа ханцуйг хойшлуулан цагаа харлаа.

"00:00 цаг болоход 1 минут дутуу байна. Яг 1 минутын дараа геи хосын нэг өдрийг эхлүүлцгээе"

Тэр ийн хэлээд надруу харлаа. Түүнийг надруу харан инээмсэглэх мөчид би догдолсондоо галзуурах шахав.

1 минут...

1 минутын дараа тэр миний хос шиг аашлах болно.

1 минутын дараа би түүнд хайраа мэдрүүлэх болно.

Удалгүй түүний халуун гар гарыг минь бүчин атгалаа.

"Бидний өдөр эхэлчихлээ."

Гэсээр тэр гарнаас минь атгасан чигтээ өнгө өнгө цацруулан буудах салютруу харлаа.

Итгэж чадахгүй нь. Энэ бүгд яг л зүүд зэрэглээ бас ид шид шиг санагдаж байна. Хэзээ ч атгаж зүрхлээгүй тэр гар өөрөө түрүүлж гарыг минь атгаж байна.

Түүний хайртай бүсгүйнх шиг жижигхэн өхөөрдөм гар надад байхгүй ч эв хавгүй эршүүд гарыг минь тэр атгаж байна.

Атгасан атгалтаа сулруулахгүй хажууд минь зогсож байна.

"Хөөөх..."

Touch Your Heart (completed) Onde as histórias ganham vida. Descobre agora