2

1.3K 230 21
                                    

  "Хён! Болж байна уу хурдал л даа!!"

"Байзаа л даа чи чинь одоо яагаад яараад үхчих гээд байгаа юм!!"

" Үгүй ээ зүгээр...."

"Байдгаараа гангалчихжэээ бас"

Жин ах намайг дээрээс минь доош гүйлгэж харчихаад гадуур хувцсаа өмсөв. Зүгээр л өвлийн амралт эхэлчихсэн байгаа болохоор л би ингэж эмнэлэг явахдаа хүртэл жаргалтай байгаа байх. Гэртээ уйдаж сууснаас эмнэлэгрүү явсан нь хамаагүй дээр тийм биз.

" Чи яагаад эмнэлэг явах ийм дуртай болчихоов.? Өчигдөр явахгүй гээд л гоншигоноод байсан. Арай хөөрхөн охинтой танилцсан юм биш биз?"

Тэр жолоо барьж явж байхдаа жоготой нь аргагүй ийн хэлнэ. Энэ ах дэндүү мартамхай юм. Юуны чинь охин

"Хён охиноос болж би ингэж явахгүй гэдгийг та мэднэ шдэ. Би эрэгтэй хүн сонирхдог. Мартчихаа юу? "

Машины цонх налан гадаахыг харангаа ийн хэлхэд Жин Хён хальт инээснээ хоолойгоо засах нь нүдний буланд харагдлаа.

"Тэгээд.... Чамайг ингэтэл нь догдлуулаад байгаа ямар залуу тэр эмнэлэгт байгаа юм дээ? "

Өчигдрийн түүний төрхийг бодон би инээмсэглэлээ. Сүнс гэж андуурам цагаан арьс саарал үстэй дэндүү эгдүүтэй инээмсэглэлтэй яг л банш шиг тэр залуу....

"Сүнс...."

Жин хён миний ярихыг сонсон шоолж инээн

" Яа! Сүнсэнд дурлаж болохгүй мэднэ биз дээ"

" Тэгвэл баншинд дурлаж болно биз дээ"

Жин хёнруу харан нүдээ ирмэх үед тэр хий л шоолж инээнэ.

"Чи тэгээд яаж очиж уулзах гэж байгаа юм?"

Түүний хэлхийг сонсон би хэсэг гайхан суулаа. Нээрээ би яаж уулзах вэ. Өчигдөр нэрээ хэлэлцэхээс хэтрээгүй атлаа өнөөдөр гэнэт өөртэй нь уулзах гээд хүрээд ирвэл гайхах байх даа. Магадгүй надад бүр дургүй болчих байх.

" Нээрээ яанаа. Хён надад туслаач."

"Хммм..."

Тэр жолоо барингаа нүдээ онийлгон ямар нэг зүйл бодно.

"Чи зүгээр санаандгүй таарч байгаа хүн шиг байх хэрэгтэй. Хэргээр зорьж очиж байгаа ч зүгээр санаандгүй таарч байгаа юм шиг. Юу гээд байгааг минь ойлгож байна уу? "

Эмнэлгийн зогсоолд машинаа байрлуулангаа тэр ийн хэлхэд би зүгээр л толгой дохилоо. Санаандгүй уулзаж байгаа юм шиг.... Мэдэхгүй юм даа өмнө нь хүмүүс надтай санаандгүй уулздаг байснаас биш би лав санаандгүй уулзаж байгаагүй юм байна. Гэхдээ оролдоод үзэх хэрэгтэй байх.

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now