16

946 176 14
                                    

  хэн нэгний талаас:

Би чамтай анх учирсан мөчөөсөө хойш юуг хамгийн их хүссэн гээч?...

Би багаасаа л хойш хүссэнээ авдаг тийм л шуналтай нэгэн байсан... Гэхдээ чиний инээмсэглэлийг харсан мөчөөс хойш... Би өмнө нь шунаж үзээгүй тийм л ихээр чиний зүрх сэтгэлийг өөрийн болгохыг хүссэн.

Бүтэшгүй мэт боловч...

Би энэ бүхнийг бодит болгохыг хүсч байна.

Учирснаасаа хойш би чадсан бол уу...?

Жаахан ч болохнээ...

Зүрх сэтгэлд чинь хүрч чадсан болвуу?

.
.
.
.
.
.

"Юнги харихгүй юм уу?"

Тэр одоо ч орон дээр минь суусан чигтээ надруу харан шархны лент наасан хэсгээ иллээ.

"Үгүй. Жин хён ирээгүй байна. Чамайг ганцааранг чинь орхимооргүй байна."

Би түрүүнээс хойш зөндөө олон удаа асуусан ч тэр байрнаасаа огт хөдлөлгүй суусаар л. Ингээд суугаад байвал... Арайхийж нэг тогтоож байгаа сэтгэл минь ахиад л дэгдээд унана шүү дээ.

"Ёстой нэг"

Тэр гэнэт л урд минь ирэн нүүрэнд минь гараа хүргэн бувтналаа. Түүний гарын арьс хацранд минь хүрэх мөчид хамаг биеэр гүйдэл гүйн хацар минь халуу түгэж эхэллээ.

Надад хүрэх бүрт нь ингэж догдлох тун тухгүй юм.

Нэг алхам ухран эв хавгүй инээлээ

" Яасан бэ Юнги?"

"Наад шарх чинь эдгэх гэж удах байхдаа..."

Түүний санаа зовьносон харцнаас зугтаж ядсаар хацран дээрх шинэхэн шархандаа хүрлээ.

Гэнэт л инээд минь хүрэв.

Түүний намайг шархлуулсан сэтгэлийн шархны хажууд энэ шарх ердөө хүүхдийн тоглоом шиг л санагдана. Хацран дээрх том шарх минь долоо хоноод л ор мөргүй эдгэрчихнэ. Харин сэтгэлийн шарх минь... Эдгэж ядаж байхад...

Яагаад тэр ингэж намайг догдлуулаад эдгэх боломж олгохгүй байгаа юм бэ?

Эвгүй байдлаас минь бурхан аврах шиг Юнгигийн утас өрөөгөөр нэг дуугарлаа. Түүнийг утсаа авах хооронд арайхийж нэг амьсгаа аваад улайсан нүүрээ дарлаа.

"Өө Ханылаа"

Тэр цовоо гэх чинь инээн сууна. Саяны санаа зовьносон төрх нь алга болоод жаргалтай төрхөөр солигдсон байлаа.

Touch Your Heart (completed) Dove le storie prendono vita. Scoprilo ora