14

883 181 6
                                    

  "Ханыл бид хоёр үерхэж байгаа"

Түүний үгийг сонсоод саяны их аз жаргал шууд л алга болчихов.

Ойлголоо... Тэгээд л тэр ийм сайхан ааштай байсан байх нь. Би яагаад байна аа...надад тэдэнд гомдох эрх байхгүй шүү дээ.

"Б.. Баяр хүргэе"

Түүний мөрөн дээр хөнгөхөн цохин инээмсэгллээ. Тэр ч намайг дагаж инээн тэнгэр өөд харан нэг гүн санаа алдлаа. Яг л одоо бүх зүйл бүтчихсэн гэж байгаа мэт.

Амархан юмаа...хайртай хүнээ хэн нэгэнд нүдэн дээрээ алдах.

Гэхдээ үнэхээр хачин байна... Ханыл яагаад Юнгитэй үерхэж байгаа юм бол.?

10 жил... Тэр надаас өөр хэнийг ч хараагүй. Гэтэл гэнэт Юнгитэй үерхчихэж.

Ахх би юу л бодоод байна даа... Сайн л биз Юнги ядаж хамгийн сайн таньдаг нэгэнтэй минь үерхэж. Ханыл түүнийг гомдоохгүй байх. Тэр ямар үнэнч билээ дээ.

"Байна уу? Өө Ханылаа!"

Юнги байдгаараа инээсээр утсаар ярьна. Хацар нь ягаарч нүд нь жижгэрээд л... Ямар их жаргалтай байнаа.... Надруу хараад ийм жаргалтай төрхөө гаргадаг ч болоосой.

"Би одоо очлоо. Хусог? Тэр энд байна... За"

Тэр утсаа таслан надруу харлаа.

" Хусога...нөгөө гурвуулаа.... Хамт кино.. Үзэх үү?"

Тэр нэлээн эв хавгүй доош харсаар үсээрээ оролдонгоо асуулаа. Харваас тэр гурвуулаа кино үзэхийг хүсэхгүй байгаа нь илт.

Нэгэнт би энэ хүнийг авч чадахгүй юм чинь... Ядаж гай болохгүй байх хэрэгтэй тийм биз?

" Би амжихгүй. Жин хёнтой гадуур гарна. "

Хаанаас минь ийм их тэвчээр гараад байгаа юм бол? Түүний өөдөөс хараад инээх ийм их зориг яаж надаас гараад байна аа? Одоо ч уйлахад бэлэн байгаа мөртлөө би яаж ингэж тэвчээд байгаа юм бол?

"Тэгвэл... За за би Ханылд хэлнээ баяртай! "

Тэр надруу харж инээмсэглэн үсийг минь арзайлгасаар хар хурдаараа хаашаа ч юм гүйгээд явчихав. Итгэхэд бэрх санагдаж байна.

Би түүнийг хэзээ нэг өдөр алдна гэж мэдэж байсан ч ийм хурдан гэж бодож байсангүй. Гэвч... Цагаа тулаад ирэхээр харамсал төрдөг юм байна.

Хэн нэгнийх болоогүй байхад нь би жаахан зориг гаргаад сэтгэлээ нээсэн бол яах байсан бол?

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now