8

1K 173 12
                                    

  Гэртээ ирмэгцээ орон дээрээ тэрийн хэвтлээ. Сая жингээ бид хамт гоймон идээд сууж байхад тэр өнөө охиныхоо ямар хөөрхөн талаар зогсоо зайгүй ярьсан. Анхны харцаар дурласан болохоор би түүний энэ хайрыг нь хормын төдий зүйл байгаасай л гэж хүснэ. Хайр өвтгөдөг гэдгийг би түүнийг харсан хэдэн хоромдоо л мартчихдаг нь тэнэг. Хэрвээ би....

Эмэгтэй байсан бол... Түүнтэй хамт байж чадах байсан байхдаа... Түүнийг өөрийн болгож чадна гэж бодсон би л тэнэг юм.

"Хувцасаа солихгүй юму?"

Хаалга тачигнасаар Жин хён орж ирэн орон дээр минь суулаа.

"Хён...."

"Мм?"

Тэр намайг гунигтай байгааг мэдэж байгаа болохоор л орж ирээд энд сууж байгаа байх. Угаасаа ийм л байсан.

"Юнги байна аа...."

"Юнги гэж... Нөгөө сүнс үү? "

" Мм.... Мөн... Тэр манай сургуульд шилжээд ирчихсэн"

Хэлэхийг минь сонсон Жин хён бараг л надаас илүү баярлав.

"Ашгүй дээ!!"

"Гэхдээ... Тэр ирэнгүүтээ нэг охинд дурлачихсан... Бүр анхны харцаар"

Өрөө нам гүмд автлаа. Саяхан орон дээр минь дэвхцэж байсан хён одоо юу гэхээ мэдэхгүй байгаа аятай хуруугаараа оролдон сууна.

"Тэр намайг найзаа гэж хэлээд тэр охиныг нь хайхад туслаач гэсэн... Би яах ёстой вэ... Холдохыг хүсч байгаа ч чадахгүй бололтой..."

Бид хоёр яг зэрэг хийстэл санаа алдав.

"Хусог би анх Миратай нийлэх гэж юу юу туулсныг сонсмоор байна уу?"

Тэр гэнэт найз охиныхоо тухай ярьсанд гайхсан ч толгой дохилоо.

" Ахлах сургуульд байхадаа би түүнд сайн болчихсон юм. Бид багаасаа найзалсан сайн найзууд байсан ч би найз чигээрээ үлдэхийг хүсээгүй... Аяндаа бага багаар түүнээс догдлол мэдэрдэг болчихсон байсан... Гэтэл тэр нэг өдөр яг л танай Юнги шиг анхны харцаар дээд ангийн ахад сайн болчихсон.... Бүр унаж тусаж  байсан гээд л бод. Миний хэдэн жилийн турш хичээгээд авч чадаагүй хайрыг тэр ах хэдхэн секунтэд л авчихсан. Үнэхээр гомдмоор байсан шүү. Би яг чам шиг хэдэн өдөр ийм үхлүүд амьтан явсан. Гэхдээ би Мирагын төлөө зүгээр л найз хэвээрээ жүжиглэж хажууд нь үлдсэн... Хэцүү байсан ч түүнд туслаж... Зөвлөгөө өгч тайтгаруулж байсан... Гэхдээ Хусогаа хүн гэдэг чинь эцсийн эцэст хайртай хүндээ биш өөрт нь хайртай нэгнийг л сонгодог юм шүү дээ... Халамжаа мэдрүүлээд л байвал тэр бага багаар чамд зөрүүлж халамж мэдрүүлнэ. Чи зүгээр л хажууд нь байх хэрэгтэй байх... Юмыг яаж мэдхэв. Юу ч болох юм билээ"

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now