3

1.1K 209 13
                                    

  "Мин Юнги.... Хэхэ..."

"Яа! Хоби би сүүлдээ чамаас айж байна шүү. Наад бяцарцан лаазтай ундаагаа хэдий болтол ширтэж тэнэг хүн шиг инээх гэсэн юм бэ?!"

Саяхан л зүгээр зурагтаа үзээд муухай инээгээд сууж байсан ах маань гэнэт үглээд унав. Жин хён өнөөдөр найз охин дээрээ очихгүй гэсэн болохоор бид одоо ингээд буйдан дээрээ хэрүүл хийгээд сууж байгаа нь энэ юм. Түүний өгсөн лаазтай ундааг хархаар л тэр бодогдоод байгаа юм чинь би яаж инээхгүй байж чадах билээ. Яг банш шиг миний ороолтон дотор сууж байсанг нь бодохоор л.

"Аааааххх тэр ер нь яагаад ийм эгдүүтэй байдаг байнаа!!"

Хөлөө савчин орилох үед Жин хён хий л надруу хачин харан толгой сэгсрэнэ.

"Хоби минь дээ... Ингэдэггүй хүн гэнэт ингээд байхаар ах нь айгаад байна шүү дээ."

"Хён та бод доо яг банш шиг эгдүүтэй тэр миний ороолтон дотор бараг бүхлээрээ багтаж байсан.... Ааахх яах вэ?!!!!"

Ойрхон байсан дэрийг аван цохиж эхэллээ.

"Ёстой нэг болохгүй нь ээ алив хувцасаа өмс"

Намайг түрүүнээс хойш гайхан суусан Жин хён гэнэт зурагтаа унтраан босч зогсов.

" Яах гэж? "

" Юуны чинь яах гэж?! Явж чамд тэр банш билүү бууз билүү тэрнийг чинь харуулахгүй бол чи бүр галзуурах нь."

"Нээрээ юу!!!!!!! "

" Тиймээ бодлоо өөрчилхөөс минь өмнө хурдан хувцсал"

"Ааааа хён би танд хайртай"

Дэндүү баярласандаа түүнийг хүзүүдэн тэвэрч хэсэг зогсоод өрөөндөө орон хувцасны шүүгээгээ нээгээд гацаж орхив. Юу өмсвөл тэрэнд аятайхан харагдах бол... Үс.... Миний үс яачихаа вэ уг нь өчигдөрхөн угаасан юмсан.... Тослогдчихсон юм шиг санагдаад явчих чинь...

"Хөөе яачихав аа!!! Явъя л даа"

Ангайгаад зогсож байтал Жин хён орж ирэн шүүгээнээс минь гарт тааралдсан хувцсаа авж өмсүүлчихээд үг хэлэхийн завдалгүй чирээд явчихав.

"яа!!!хён би бэлдэж амжаагүй байсан шүү дээ!!!"

"Чи гоё харагдаж байна аа. Чимээгүй явцгаая"

Эмнэлгийн гадаа ирэх үед би машинаас итгэлгүйхэн буун эмнэлэгрүү орлоо.

"За чи тэр буузаа ханатлаа харчхаад ир би Мира дээрээ очлоо"

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now