19

932 189 13
                                    

  "Залуусаа салют буудуулцгаая!!"

Жин хён гадуур хувцсаа углангаа ийн орьлоход залуус ч бөөн баяр  болсоор гарч гүйлдлээ. Юнги бид хоёр тайван гэх чинь араас нь гаран үүдэн дээр зогслоо.

Би ганцаараа тэднийг холоос хараад зогсохыг хүссэндээ байшингийн үүдэн дээр зогссон ч Юнги миний хажууд хамт үлдлээ.

"Тэд нар дээр очихгүй хэрэг үү?"

Миний хэлэхийг сонсон тэр зүгээр л инээмсэглэн зогсоно.

"Чамайг ганцааранг чинь орхимооргүй байна"

Жин хён бидний зүг эргэж харсан ч юу ч хэлэлгүй салюта буудуулахдаа бэлдлээ. Магадгүй түүний зорилго биелэж байгаа бололтой.

" Тиймээ!!! "

" purple!!!"

Тэд яг л жаахан хүүхдүүд шиг хөөрөлдөн зогсоно. Хажууд минь зогсох Юнги ч хөөрсөн бололтой инээмсэглэл тодруулан зогсоно.

Энэ инээмсэглэлийн төлөө л гэвэл би бүхнийг хийхэд бэлэн байна.

Галруу ор гэвэл орж хүйтэн өвлөөр далайруу үсэр гэвэл үсэрч арслангийн амруу гараа хий гэвэл. хийсэн ч чадна.

Чамд ямар их хайртайг минь чи мэддэг ч болоосой. Яг хажуугаас чинь бас ардаас чинь, эгц удраас чинь харах бүртээ би юу боддог гээч....

Асар том золиос гаргаад ч хамаагүй ганц удаа тэвэрчих юмсан.... Тэврүүлэх юмсан.... Гэх бүтэшгүй хоосон мөрөөдөл дундаа би хөвдөг.

Чамайг харах бүртээ би яг л дэлхийгээс хальчихсан мэт жингүйдлийн мэдрэмжид автдаг. Би ердөө л нэг сар... Үзэсгэлэнтэй дэлхийд татагдсан өчүүхэн саарал сар.

Харин чи миний хувьд дэлхий, асар үзэсгэлэнтэй бас гайхамшигтай.

Сар хэзээ ч дэлхийгээс нүүрээ буруулдаггүйн адил би хэзээ ч чамаас урваж чадахгүй.

Яагаад би чамд хайртай болчихсоноо одоо хүртэл гайхсаар л.

Миний хувьд яагаад зөвхөн чи төгс санагддаг учрыг ойлгоогүй хэвээрээ л.

Чи аймшигтай залхуу... Хэтэрхий мэдрэмжгүй... Мөс шиг хүйтэн ч заримдаа гал шиг халуун... Хоол ч хийж чадахгүй... Архи ч дааж чадахгүй.... Хэтэрхий мартамхай...

Дээрээс нь миний сэтгэлийг тоолгүй өөр нэгнийг хичнээн их хайрладаг тухайгаа ам хуурайгүй ярьдаг.

Яг энэ мөчид энэ үзэсгэлэнтэй салют тэнгэрт буудсан энэ сайхан цаг мөчид чи магадгүй хайртай охиноо бодож зогсоо байх тийм үү?

Touch Your Heart (completed) Where stories live. Discover now