-1-

2.9K 197 23
                                    

Өрөвдөлтэй гэмээр бяцхан жаал... Бас миний анхны хайр...

Хэзээ ч харж байгаагүй тийм хүйтэн харц, хүйтэн төрх

Ямар ч хүн хараад харцнаас чинь зайлсхиймээр...

Сөүлийн хаа нэгтээ байрлах сэтгэцийн эмнэлгийн тусгай тасаг.

Энэ өрөөнд хоёр жаал хамтдаа байх бөгөөд хэн нь ч хэнтэйгээ ч юу ч ярьдаггүй.

Тэдний нэгийг Жон Жонгүг гэх бөгөөд өрөөний хамтрагчаасаа арай илүү нийтэч эелдэг нэгэн.

Харин нөгөөдөхийг нь Ким Тэхён гэдэг ба хэтэрхий хүйтэн төрхтэй хачин хүүхэд.

Тэрний анхаарлыг татаж ганц ч гэсэн үг солихыг бүтэн жил хичээсэн Жонгүг ганц ч удаа амжилт олоогүй билээ...

Тэр хэвтээд л хэвтээд л бас хэвтээд л байдаг. Хааяахан босож үзэгдэнэ. Тэр зүгээр л залхуу байх

"Тэхёнаа ээж чинь ирлээ"

Өрөөний хаалгыг нээн орж ирэх эмэгтэй үргэлж л нэг үйлдлээ давтана...

Тэхёны духан дээр үнсээд орны хажуу дахь сандал дээр чив чимээгүй хагас цаг Тэхёныг ширтээд суучихдаг. Тэр бүрт нь Жонгүг эвгүй байдалд орчихдог байлаа.

Тэр эмэгтэй яг 30 минутын дараа гэнэт босоод гараад явчихна... Ганц Тэхён ч биш гэр бүлээрээ сэтгэцийн өвчтэй юм шиг.

"Хөөе чи надтай юм ярь л даа! Уйтгартай юм бэ!"

Тэхён хэвтсээр л...

Магадгүй чи ярьдаггүй бас сонсодоггүй байх. Тэгээд л хэвтээд байдаг байх.

"Би чамтай чацуу гэдгээ л мэдэж байна. Бас нэрийг чинь"

Үдийн 14 : 00 цаг!

Хэн нэгний хашгирах чимээ гарах 301 дахь тасаг...

"Намайг тавь! Би үхэх ёстой! Намайг тавь гэж байна!!"

9 настай жаал ингэж хэлнэ гэдэг мэдээж энгийн зүйл биш. Том хүн ч биш өсвөр насны хүүхэд ч биш бүр 9 настай хүүхэд шүү дээ...

Өдөр бүр яг нэг цагт цонхны төмөр торноос татан 3 давхраас үсрэх гэж оролдоно...

Тэр бүрт нь эмч сувилагч нар татаж чангаан арай гэж тайвшруулах тариа хийж унтуулах ажээ.

Хэдий цонхыг төмөр тороор хааж аюулгүй болгосон ч гэлээ нэг удаа татаад салгачихаж байсан түүхтэй.

Харин Тэхён хэвтсэн хэвээр л...

Цаг орчмын дараа Жонгүг сэргэн судсанд нь зоогдсон дуслын зүүг харах бөгөөд гутарсан мэт нүдэнд нь нулимс цийлэгнэх ажээ.

"Дахиад л..."

Намайг ийм ааш гаргах бүрт чи юу боддог бол? Гайхдаг болов уу? Эсвэл одоо байгаа шигээ ийм л байдаг болов уу?

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Unde poveștirile trăiesc. Descoperă acum