-3-

1.1K 162 18
                                    

Сэтгэлээ илчилсэн ч тэр ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй...

"Хөөе би чамд хайртай гээд байна!"

"Аан"

Ямар ч хувиралгүйгээр зүгээр л энгийн хоолойгоор хэнэг ч үгүй "Аан" гэнээ?! Бүхэл бүтэн хүн сэтгэлээ илчилчихээд байхад шүү! Галзуу амьтан!

"Би чамд хайртай байхаа болилоо!"

Дургүй нь хүрсэн бололтой орон дээрээ очиж хэвтээд элдэв юм толгой дотроо эргэлдүүлсээр нэг мэдэхэд унтаад өгчээ.

Хачирхалтай нь орой нь бүр сувилагч орж ирэн тэдэнд бага тунтай нойрсуулах эм уулгадаг байсан ч энэ өдөр орж ирээгүй юм.

Ямар нэгэн чимээ гарч Жонгүгийг сэрээхэд тэрний нүдний өмнө юу гэдэг нь үл мэдэгдэх үзүүртэй зүйл түүний цаана Тэхён байх ажээ.

"Т-Тэхёнаа..."

Тэхён сая л сэргэв үү гэлтэй ширүүн харц нь гэнэт өөрчлөгдөн Жонгүгийн дээрээс босон гартаа байх үзгийг газар хаяв.

"Сая яах гэж байсан бэ?"

Тэхён хариу хэлэхгүй хэвээр хойшилсоор хана налан доош суугаад Жонгүг рүү харлаа.

"Чи сая намайг алах гэж байсан уу?! Хэл л дээ!"

"Мэдэхгүй"

"Юу гэсэн үг юм?! Чи миний нүдний өмнө үзэг бариад зогсож байлаа! Ойлгож байна уу?!"

Тэхён юу ч хэлэлгүй орон дээрээ очин суув.

"Ямар гээч новшид дурлачихав аа?! Эмчээ!! Би өрөөгөө солимоор байна! Эмчээ!!!"

Хэчнээн орилсон ч хэнээс ч хариу ирсэнгүй.

"Хараал ид! Яаж чам шиг амьтантай нэг өрөөнд байх болж байнаа?! Намайг эндээс гарга!"

Цонхны торноос нааш цааш нь татан хариугүй суга татаж хаях нь уу гэлтэй...

"Би үхмээр байна!"

Удалгүй эмч сувилагч нар орж ирэн Жонгүгийн хүзүүнд тариур хатган унтуулж орхилоо.

"Яагаад унтаагүй байгаа юм?! Хэн эмийг нь уулгаагүй юм бэ?!"

"Уучлаарай эмчээ... миний буруу..."

Эмч тэрний өмнө сөхрөн суусан сувилагч бүсгүйг алгадаад "Чамаас болж энэ хүн үхвэл чи ч би ч амьгүй болно гэж мэд!" Гэж хэлээд өрөөнөөс гаран явав.

Хоёр сувилагч ч нэг нэгээ тохойгоороо нударсаар өрөөнөөс гарч одлоо.

Жонгүг тайван унтах бөгөөд Тэхён тэрнийг чимээгүйхэн ширтэн сууна.

Өглөө болж Жонгүг ч сэргэжээ... Харин Тэхён яаж үлдсэн тэр хэвээр сууж байх нь тэр.

Жонгүг сэрсэн даруйдаа л тэрнийг харсан ч харц нь гэнэт ширүүсэн хөмсгөө зангидаад буруу хараад хэвтчихэв.

"Над руу битгий хараад бай! Уур хүрээд байна!"

Тэрний хэлсэн үгний дараа хаалга дуугарах ба Тэхён гарч явсныг илтгэж өгнө.

"Галзуу новш!"

Жонгүг амандаа хараал урсган орноосоо босоод урьд шөнө өөрийг нь алах шахсан үзгийг шалан дээрээс авав.

Албаар биш гэж хэлээч... Хүссэндээ алах гэсэн биш өвчнөөсөө болсон гэж...

Өдрийн 14 цаг дөхөж Жонгүг эмчийг хайхаар өрөөнөөсөө гарахтай зэрэгцэн Тэхён өрөө рүүгээ ирж харагдана.

Жонгүг хаалга налан Тэхён руу нүд салгалгүй ширтсээр байсанд Тэхён шал ширтэн зогссоор эцэст нь ам нээлээ...

"Уучлаарай"

Ингэж хэлнэ гэж бодоогүй Жонгүг багахан гайхан хаалганаас холдоход Тэхён дотогш орон хаалгаа хаав.

Жонгүг ч цаашлан тариагаа хийлгэхээр алхлаа...

Магадгүй би ч бас чамд дурласан байх...

Follow Vote дарахаа мартав аа😉🖤

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now