-20-

733 126 4
                                    

Дахиад л хяналтын камеруудыг шүүж явсан газраар нь дагасаар эмнэлгийн үүдэнд ирцгээв.

"Тэр муу хүн дүрстийг байх ёстой газарт нь аваачаад өгье л дөө! Хэр удаан зугтахыг чинь харцгаая"

Сокжин их л шийдэмгий янзтай ийн хэлээд дотогш орон өрөө бүрийн хаалгаар шагайж түүнийг хайж эхлэв. 2 давхрын эхний өрөөний хаалгыг татахад хайж байсан хоёр хүн нь дүрээрээ сууж байх нь тэр.

"Эцэст нь олчихлоо! Ким Тэхён! Өөрийг чинь санаатайгаар гэмгүй хүний аминд хүрч мөн хүн бэртээж барьцаалсан цаашлаад удаа дараа цагдаагийн бие бүрэлдэхүүнээс зугтаасан хэргээр баривчилж байна!"

"Үгүй ээ ахаа... битгий. Тэр буруугүй ээ. Гуйя битгий" Жонгүг сандран гараа гавлуулж буй Тэхёны хувцаснаас зуурахад Сокжин гарыг нь татаад Тэхёныг түлхсээр гарч одлоо.

Түүний өрөөнд Жонсүг үлдсэн байх агаад юу хэлэхээ мэдэхгүй ширтэн зогсох аж.

"Яаж байгаа юм? Юугаа хийгээд байгаа юм гэж байна?!"

Жонгүг нэлээдгүй уурласан байх бөгөөд Жонсүг юунд ингэж уурласаныг нь гайхаж байлаа.

"Эвлэрчихсэн байсан юмсан. Юу хийснээ мэдэж байна уу? Новшийн амьтад! Ийм болохоор л гэр бүлийг үзэн яддаг юм!"

Уурссан Жонгүг орноосоо босон судсандаа зоолгосон дуслын зүүг татаж аваад яваад өгөв.

"Үгүй ээ Жонгүгаа..."

"Битгий ойрт! Харахаас ч зэвүү хүрч байна. Үхээд өг!"

Хэвлийн дэх шархаа дарсаар эмнэлгийн үүдээр гаран явж ядан машинд хүчээр суух Тэхён руу чадах тэнхээгээрээ хурдлан алхана.

Гэсэн ч амжсангүй...

Машины арын цонхоор өөр лүү нь тасралтгүй ширтэх түүний нулимстай нүд зүрхийг нь зүсэх шиг...

7 хоногийн дараа шүүх хурал дуусч цуврал аллагын хэргээр 7 жилийн хорих ял оноожээ.

Бие биеэсээ салсанаас хойш ганц ч удаа нэгнээ хараагүй тэд хоол унд ч идэхгүй хүнтэй ч ярихгүй үхдэл шиг л амьтад болон хувирчээ.

Нүднийх нь доогуур хөхөрч уруул нь ч хатан харахын эцэсгүй болчихсон байх аж.

Өөрийнх нь гэр бүл гэх аймшигт хүмүүсийг харахгүйн тулд өрөөнийхөө хаалгыг түгжиж доогуурх зайнд нь хувцас чихэн бөглөсөн нь тэднийг сонсох дургүй байгааг нь илтгэнэ.

Хэрэв Тэхён хүн алсан гэж надаас холдсон юм бол би адилхан байх болов уу?

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now