-28- ending

1.2K 150 30
                                    

"Жонгүгаа хар даа тэр алхаж байна"

"Даниэл, Жонхён аль хэдийн алхдаг болчихсон байсан. Шинэ мэдээ дуулсан юм шиг сүр болж байхаар явж хоолоо хий"

Цэнгээний газар аль хэдийн нурж Тэхёны хүсдэг байснаар гаднаа ногоон зүлэгтэй хоёр давхар гоёмсог байшин боссон бөгөөд энд Даниэл Жонгүг бас Жонхён гэх бяцхан хүү гурав амьдрах аж.

Жонхён уу? Жонхён бол Жонгүгийн хүү. Ер нь бол өргөж авсан гэх үү дээ. Тэхён тэрэнтэй хамт амьдардаг болохоороо бяцхан хүү өргөж аваад гурвуулаа жаргалтай амьдарна гэж ярьдаг байсан юм л даа. Гэхдээ Тэхён биш Даниэл тэдэнтэй хамт байгаа нь жаахан харамсалтай хэрэг.

Гаднах талбайдаа савлууртай сандал тавьсан байх агаад Жонгүг түүн дээрээ суун тэмдэглэлийн дэвтэр дээр ямар нэг зүйл бичих аж. Мөн урууланд нь бага зэрэг инээмсэглэл тодорчээ.

Бас хажуу дахь жижиг ширээн дээр нь дүүрсэн бололтой 4 ширхэг зузаан дэвтэр давхарлан тавьжээ. Хамгийн сүүлийн хуудсыг нь дүүртэл биччихээд бусад дэвтэртэйгээ нийлүүлэн давхарлаж тавиад сандлаасаа босов.

"Жонхёныг харж байгаарай Даниэл. Би явчихаад ирье"

"Өдөр болгон л ингэж хэлэх юм. Угаасаа л хардаг шд"

Жонгүг тэднийг орхин гэрээсээ гараад ойрхон байрлах цэцгийн дэлгүүрээр орж цагаан сарнай аваад цааш явлаа.

Жилийн өмнөх тэр өдөр Тэхён яг үхэнгээ алдсан бөгөөд тэрүүхэндээ нэлээн сандаргаад авсан юм. Үүгээр ч тогтохгүй 365 хоногийн тодорхой хэдэн өдөрт нь ч тэднийг тайван байлгаагүй аж.

"Өнөөдөр яг 365 дахь өдөр. Гэтэл чи миний дэргэд алга. Хэзээ ирэх юм мм? Чамайг санаад байна"

Хүйтэн шилэнд гараа хүргэн дэргэдэх сандал дээр нь авсан цэцгээ тавьлаа. 

"Маргааш ирье. Хүлээж байгаарай"

Жонгүг бага зэрэг инээмсэглээд шилнээс гараа татан явах гэснээ нэг зүйл харсан бололтой түр азнав.

"Эмчээ!! Эмчээ!!"

Эмнэлгийн орон дээр бүтэн жил ухаангүй хэвтсэн Тэхён яг 365 дахь хоногтоо сэрж буй нь тэр байлаа.

"Ким Тэхёны ухаан санаа биеийн байдал хэвийн. Харин одоохондоо биеэ захирч удирдахад хэцүү болсон байгаа байх. Удахгүй босоод явдаг болно гэж бодож байна"

Нэлээд хэдэн минутын дараа үзлэг хийж гарч ирсэн эмчийн үг Жонгүгийг урьд хожид баярлаж байгаагүйгээр нь баярлуулж байлаа.

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|حيث تعيش القصص. اكتشف الآن