-17-

789 124 16
                                    

Аль хэдийн эвлэрээд хуучин хэвэндээ орсон Жонгүг Тэхён хоёр ямар газарт байгаагаа ч мартаж зөвхөн өөрсдөдөө л анхаарал хандуулах ажээ.

"Өнөөдрөөс бүгдийг шинээр эхэлцгээе!"

Жонгүг Тэхёнтой хөтлөлцөн агуулахаас гарч мэдэхгүй хэрнээ л нэг тийш явсаар байлаа.

Харагдаж үзэгдээгүй олон байшин барилгууд хоёр талаар нь сүндэрлэж зөрсөн хүмүүсийн зарим нь тэдэн рүү хачин харж зарим нь Жонгүгийн цус нэвтэрсэн эмнэлгийн хувцсыг нүднийхээ булангаар хараад өнгөрнө.

Дээрээс нь хөл нүцгэн юм болохоор бүр ч жигтэй харах нь мэдээжийн хэрэг биз.

"Тэхёнаа би хувцсаа солих хэрэгтэй бололтой. Хүмүүс хачин хараад намайг айлгаад байна"

"Анзаарсаан. Гэхдээ надад хувцас авч өгөх хэмжээний мөнгө алга даа"

"Үгүй дээ. Манайх руу явцгаая. Энэ үеэр манай үйлчлэгчээс өөр хүн үлддэггүй юм. Гэхдээ... би гэрээ мэдэхгүй"

Жонгүг урвайн доош харан зогсоход Тэхён бага зэрэг инээмсэглэн толгойг нь илээд гарыг нь барин цааш алхав.

Жонгүг гэнэт цаасан дээр бичүүлж байсан хаягаа санаж замд таарсан хүмүүсээс асуун явсаар гэрийнхээ барааг харах нь тэр.

"Зүгээр л тэрийг санах хэрэгтэй байж шүү дээ"

Жонгүг Тэхёныг гэрийнхээ гадаах цэцэрлэгт нуугаад өөрөө дотогш оров.

"Эгчээ надад хувцас хэрэгтэй байна. Хүмүүс хачин хараад байсан болохоор надад үнэхээр таагүй байна л даа"

"Жонгүг? Чи хаана байсан юм? Гэрийнхэн чинь чамайг хайгаад сүйд болж байхад"

"Тэдэнд намайг хэлж болохгүй шүү. Би маргааш... бишээ нөгөөдөр өөрөө хүрээд ирнэ. Гуйя битгий хэлээрэй"

"Наадах чинь цус юм уу?! Чамд юу тохиолдоо вэ? Бэртээ юу?"

"Та яагаад ингэж анхаарал тавиад байгаа юм? Зүгээр л надад солих хувцас 2 ширхэг хэрэгтэй байна. Тэднийг ирэхээс өмнө би явах хэрэгтэй!"

Чаён энэ удаад юу ч хэлэлгүй өрөө рүү нь гүйн хувцас барьсаар гарч ирэхэд Жонгүг талархсанаа хэлээд гарч одов.

...

Давалгаанаас үүдэлтэй үзэсгэлэнтэй гэмээр чимээ гаран нар жаргаж тэнгэрийн хаяанд улбар туяа татаж нэмээд зөөлөн салхи үлээх яг энэ үед сүйрч хаягдаад удсан хөлөг онгоцны хаягдал дээр суугаад далайг ажиглавал юутай төгс төгөлдөр мөч байх бол?

Хэрэв дулаан улирал байсан бол усан дотор эрхлэлдэн гүйх байсан биз.

Харин Тэхён Жонгүг хоёр чимээгүйхэн л далайг ширтэн зогсож байлаа. Хуучирсан хөлөг онгоц байхгүй ч тэдэнд тийм зүйл хэрэггүй л болов уу.

Зөөлөн салхи хөвсийсөн үсийг нь бүр ч хөвсийлгөж хэн хэнд нь таатай мэдрэмж төрүүлнэ.

"Далай харж үзэхийг хүсдэг байсан. Чиний ачаар хүслээ биелүүлчихлээ" Тэхён инээх аядаад аажуухнаар Жонгүг рүү харвал тэр нүдээ анин цэнгэг агаарыг шуналтай гэгч нь уушгилан сорох аж.

"Тэгвэл дараа нь үүл рүү нисцгээх үү?"

Тэхён ийн хэлээд Жонгүгийн халаасанд гараа хийн гараас нь атгав.

"Хар даа. Чаён эгч миний халаасанд хийчихсэн байна лээ"

Үйлчлэгч эмэгтэй пальтоных нь халаасанд түүний гар утсыг хийгээд өгчихсөн байх ажээ.

"Хоёулаа селфи хийцгээе!"

"Юу юм?"

"Зүгээр л наашаа ойртоод надад толгойгоо наа!"

Жонгүг түүний толгойг хацартаа наагаад инээмсэглэхийг сануулан камераа нээлээ. Тэхён юу хийгээд байгааг нь ойлгоогүй ч яг толь шиг өөрсдийг нь харуулах түүн лүү хараад инээмсэглэлээ.

"Явцгаах уу? Сэрүүхэн болчихлоо"

Тэхён толгой дохин мөрөөр нь тэврээд агуулахын зүг алхлаа.

Одоохондоо орогнож буй томоос том харанхуй агуулахын хаалгыг нээн орж ирээд дотроос нь түгжин өнөөх гал түлдэг төмөр савны дэргэд суулаа.

Тэхён замаараа авсан эм шархны наалт боолт зэргээ гаргаж ирэн Жонгүгийн цээжийг нүцгэлж хаяад боолтыг нь салгаж авав.

"Энийг байнга солихгүй бол эдгэхгүй. Үргэлж би хийж өгөх болохоор гар хүрэх гэсний хэрэггүй шүү"

Тэхён болгоомжтой гэгч шархыг нь цэвэрлэж хааяахан бүлээн амьсгалаар үлээх бөгөөд Жонгүг ч өвдөлтөө тэвчих гэж шүдээ байдгаараа зууна.

Хамгийн сүүлд нь боолтоо ороогоод шархан дээр нь зөөлөн үнсэв.

"Дахиад уучлаарай... Гэхдээ хэрвээ бид ямар нэгэн байдлаар уулзаж чадахааргүй болчихвол намайг санах, намайг санагдуулах нэг зүйлтэй болчихож"

Тэхён толгойгоо өргөн түүн рүү хараад инээмсэглэхэд Жонгүг ч инээмсэглэн хацрыг нь илээд өндийж ирэн хамар дээр нь үнсээд авав.

"Дахиад нэг... хийж үзвэл дургүйцэхгүй биз?"

Би юу ч бодоогүй шүү XD

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin