-15-

853 122 7
                                    

"Тэхёнаа хэрвээ хоёулаа эндээс гарвал би чамд томоос том байшин авч өгөх болно. Тэгээд бид тэндээ хамтдаа амьдарна. Чи ярьж чадахгүй ч гэсэн... Би ярьдаг байхад л болно шүү дээ. Тийм ээ?"

"Чи биш би чамд авч өгнө. Тэгээд хоёулаа хамт амьдарна"

"Эрүүл байсан ч болоосой. Чи бид хоёр хоёулаа эрүүл байсан бол би үргэлж танайд чи үргэлж манайд ирж бид хамтдаа тоглодог сайн найзууд байх байсан юм. Ээж хэлэхдээ над шиг насны хүүхэд сэтгэцийн өвчинтэй байна гэдэг байж боломгүй зүйл гэсэн. Тэгээд л би үхэхийг хүсдэг байх. Чи юу гэж бодож байна?"

"Харин ч энэ эмнэлэгт ирээгүй байсан бол бид учрахгүй байлаа хайрт минь"

Дахиад л өнгөрсөнтэйгөө ярилцан яагаад ч юм инээмсэглэн суух Тэхён.

Түүнийг нь эмээнгүй ажиглах Жонгүг...

Тэнхрэх хүртлээ хүлээх хэрэгтэй. Чамайг дийлэх чадалтай болох хүртлээ...

"Жонгүгаа? Зүгээр үү? Хаашаа алга болчихсон юм? Тэхён аваад нуугдчихав уу л гэж бодож байлаа шдээ"

Эмнэлгийн үүдний сандал дээр хэн нэгнийг хүлээж байсан Даниэл гэнэт сандлаасаа босон ийн хэлэхэд өнөөх хүн гайхан түүнээс зайгаа барина.

"Өөрөө хэн бэ? Жонгүгийг таньдаг хэрэг үү?"

"Тоглоод байгаа юм уу? Чи Жонгүг... Арай ч биш юм уу...?"

"Би тэрний ах. Жонгүг энд байхгүй хэрэг үү?"

"Аан... Ах нь. Үнэхээр андуурмаар адилхан юм. Жонгүг 2 хоногийн өмнө гэмтээд эмнэлэгт байсан юм л даа. Тэгээд сахиж байгаад угаалгын өрөө ороод ирсэн чинь алга болчихсон байсан. Одоо хүртэл бараа нь ч харагдахгүй юм"

"Гэмтсэн?! Яаж байгаад?!"

"Юу л даа... Мэдэхгүй байна. Хэн нэгэнд хутгалуулчихсан энэ эмнэлгийн үүдэнд байж байсан. Би энд сард нэг удаа 7 хоногоор эмчилгээ хийлгэдэг хүн байхгүй юу"

"Бурхан минь гэж... Ямартай ч баярлалаа"

Жонсүг буцаж гүйн найз залуугийнхаа машинд суугаад сонссон зүйлээ хэлэхэд Сокжин нэг л итгэхгүй байгаа мэт Даниэлыг л харах ажээ.

"Цаадах чинь худлаа яриад байгаа юм биш үү?"

"Яаж мэдэж байгаа юм?"

"Анзаараагүй юм уу? Байнга л дагзаа маажаад байсан шд. Хүмүүс худлаа ярихдаа гаргадаг нийтлэг зуршил"

"Тийм гэж үү?" Жонсүг гайхас хийн Даниэл рүү дахин харлаа. Харин Даниэл өөдөөс нь харан нэг бөхийгөөд сандал дээрээ эргэн суув.

"Би ярилцаад үзье"

Сокжин машинаасаа буун Даниэлын дэргэд очин ярьсан зүйлийг давтан асуулаа. Даниэл ч яриагаа эхлүүлэв.

Үргэлж дагзаа маажих, яриагаа зөөж ядаад худлаа ярихыг хичээж байна. Нэлээдгүй сандарчихаж. Огт зүгээр суухгүй хөлөө байнга савчуулаад... Чи яг юу нуугаад байгаа юм?

"Баярлалаа. Тэрнийг хайж олоод чамд хэл дуулгая"

"За"

Сокжин буцан машин дээрээ ирээд хаашаа ч юм жолоогоо эргүүлэв.

"Худлаа яриад байна. Сэжигтэй л хүн юм"

"Тэгээд яах уу?"

"Мэдээж дүүг чинь хайх эрэлд гарна даа. Энэ эмнэлгээс өөр эмнэлэг рүү шилжүүлсэн гэж байна. Тэндээс л алга болсон гэсэн үг. Бидэнд хяналтын камерын бичлэг хэрэгтэй"

"Яааа... Энэ чинь л миний хайрт шүү дээ! Чамтай учраагүй бол балрах байж шүү"

"Чамд чадвараа гайхуулах боломж гарч ирлээ" Сокжин нүдээ ирмэн бага зэрэг инээмсэглээд Жонсүгийг гэрт нь буулган өөрөө ажил руугаа хөдлөв.

"Сонирхолтой ажил гараад ирэх чинь ээ? Кан Даниэл сэжигтэн үү гэрч үү гэдгийг чинь амархаан нотлоод мэдчихье!"

Манай Жин Cool байгаа биз?😆🖤

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now