-7-

985 143 6
                                    

Хаашаа ч юм алхан эмнэлгийг хайж байх зуурт хажууханд нь хэн нэгний танил хоолой сонсогдох ажээ.

"Энд юу хийж байгаа юм? Эмнэлгээс гараа юу... эсвэл оргочихоо юу?"

"Надад эмнэлэг хаана байгааг заагаад өгөөч"

"Ийшээ чигээрээ яваад бай... Тэгээд л очих байх. Гэхдээ чи яаж гарч ирсэн юм?"

"Игёнаа надад ярих зав алга. Тэхён намайг хүлээж байгаа"

"Үгүй ээ... Жонгүгаа..."

Жонгүг тэрний үгийг ч сонсолгүй яаран гүйж одов.

Машинаар хурдан ирсэн ч хөлөөрөө бол багагүй удах бололтой...

Гүйсээр л гүйсээр л...

"Уучлаарай зам асуух гэсэн юм" сүүлдээ ядарсан уу эсвэл залхсан уу замд таарсан нэг эмэгтэйг зогсоогоод эмнэлгийг асуухад ойрхон байгаа талаар хэлээд тэднийг цааш явуулав.

Удалгүй 3 давхар эмнэлэг харагдах бөгөөд хашаа дүүрэн эмнэлгийн хувцастай хүмүүс холхилдох ажээ.

Ирчихлээ... Тэхёнаа би ирчихлээ!

Жонгүг инээмсэглэсээр эмгэгийн хаашаа руу орон өөрсдийн өрөөг чиглэн гүйв.

Өрөөндөө орж ирэн Тэхёны нэрийг дуудахад тэрний царайнд тодорсон инээмсэглэл ор мөргүй алга болчих нь тэр...

Тэхён байхгүй байлаа.

Өрөөнөөс буцаж гаран Тэхёны очдог хэсэг бүрт очиж эцэст нь эмнэлгийн арын цэцэрлэг л үлджээ.

Найдлага тавин тийш орвол Тэхён үнэхээр тэндээ байж байлаа.

"Тэхёнаа!"

Тэнгэр ширтэн гүнзгий амьсгаа авч байсан Тэхён Жонгүгийн хоолойг сонсон түүн рүү тайвнаар харцаа шилжүүлэх бөгөөд ирсэнд нь нэг их баярласан шинжгүй ажээ.

"Чи ирчихжээ?"

Яг л урьдны хүйтэн төрх хөндий хоолой сонсогдоход Жонгүг цочих шиг болж зогссон газартаа гацаж орхив.

"Я-Яагаад дахиад..."

"Буцаад хачин болчихсон юм гэж үү? Бид салчихсан болохоор!"

Гэнэтийн бас хачин үг Жонгүгийг гайхшруулах ажээ.

"Салчихсан гэж юу гэсэн үг юм? Яагаад сална гэж?"

"Намайг орхидог хүмүүст би дургүй. Итгэж байсан юмсан... Чи хүртэл хаях байсан юм байна"

Юу өгүүлэшгүй зүгээр л тунгалаг бор нүд Жонгүгийг хүйтнээр төөнөсөөр хажуугаар нь зөрөхөд Жонгүгийн амнаас гарах үг байхгүй байлаа.

"Тэхёнаа хүлээ л дээ! Би ч гарахаа мэдээгүй байсан. Гэнэт гарахаар болчихоод энэ талаар чамд хэлэх гэсэн ч ээж хэлчихсэн дараа иргэд уулз гээд хүчлээд байсан болохоор хэлж чадаагүй... Гуйя сонс л доо"

Жонгүг араас нь гонгиносоор тэврэн авахад Тэхён гарыг нь суллаж хаяад эмнэлэг рүү яваад орчихов.

Яахаа мэдэхгүй өрөөнийхөө цонхны доорх сандал дээр Тэхёныг гарч ирэхийг хүлээн суулаа...

Үе үе дээш цонх руу харан Тэхёны харж байгаа эсэхийг шалгаж нэг бол хаалга руу хэдэн секунд ажиглах ажээ.

Дахиад өвдмөөр байна... Чи л хэвэндээ орж байвал энэ уйтгартай газарт үүрд амьдарсан ч чадна. Эрүүл баймааргүй байна...

Хэдийн нар жаргаж харанхуй болсон байх агаад Жонгүг суусаар л байлаа.

Үе үе цонхоор Жонгүгийн байгаа эсэхийг шалгах Тэхён ч мөн орон дээрээ өвдгөө тэврэн уйтгартай гэгч нь суух аж.

Цонхоор доош харвал Жонгүг алга болчихсон байв. Бүр ч их сэтгэлээр унан буцан ор луугаа дөхтөл хаалга нээгдэн Жонгүг ороод ирэх нь тэр.

Тэхён буцан төрхөндөө орж Жонгүг руу хүйтнээр харахад тэр тоолгүй хурдан алхсаар ойртож ирэн Тэхёныг тэврээд авав.

"Дахиад ганц л удаа над руу ингэж харвал миний гарт үхнэ гэж мэдээрэй!"

"Тэгвэл дахиад явахгүй гэж амла!"

Тэхён тэрнийг энгэрээсээ салгаад чигчий хуруугаа гозойлгоход Жонгүг баярлан амлалт өгөөд дахин тэврэв.

"Чи... нөгөө юунд хүрээд байна Жонгүгаа..."

Дараагийн хэсэгт бэлэн үү? Тэгж эдр😹🖤

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now