-16-

801 125 5
                                    

Хоёр хоногийн дараа

"Жонсүгаа хаалгаа!! Жонсүгаа!"

Хар өглөөгүүр бараг үүрээр шахуу Жонсүгийн гэрийн гадаа ирчихсэн ямар нэг баяртай мэдээ дуулгах гэж байгаа бололтой инээмсэглэн хаалгыг нь нүднэ.

Үйлчлэгч эмэгтэй хаалга нээж өгөхөд Сокжин дайрах шахам ороод Жонсүгийн өрөөг асуулаа.

Чаён ч өрөөг нь зааж өгөөд өглөөний цай бэлдэхээр гал тогооны өрөө рүү явав.

"Жонсүгаа сэр л дээ! Олчихлоо!"

Жонсүг тоосон ч шинжгүй унтсаар байсанд Сокжин бага зэрэг урвайн зогсолтгүй сэгсчинэ.

"Хөөе Жон Жонсүг! Жонгүгийг олчихлоо гээд байна!"

Жонсүг гэнэт өндийж ирэн итгэж ядсан харцаар харахад Жин толгой дохин инээмсэглэх аж.

...

"Даниэлын ачаар дүү чинь аврагдсан. Харин хутгалж бэртээсэн хүн нь тэрний хайж байсан Ким Тэхён байсан. Даниэл эмнэлэгт хүргээд өрөөнөөс гараад явсны дараа Тэхён гэгч нь аваад гарч байна лээ. Ойр хавийнх нь бүх камерын бичлэгийг шалгаж он сарыг нь тааруулж үзээд үүний дүнд ийм хариу гарч байна. Харин одор тэд Ганнамын ашиглалтаас гарсан нарийн боовны цехийн агуулахад байгаа. Тэнд аль хэдийн тусгай баг оччихсон биднийг хүлээж байгаа"

"Хөөх..."

"Наад амаа хаа. Эрүү чинь мултрах нь байна"

Жонсүг Жиний ажлын чадварыг биширч байх хооронд тэд аль хэдийн агуулахын гадаа очжээ.

...

"Хөөе өөртэйгөө ярьж ханаагүй юу?! Хүн айлгаад байх юм"

Тэхён Жонгүгийн гэнэтийн чанга дуунаас цочин түүн рүү харахад Жонгүг айх ч биш гайхах ч биш голоор нь гацчихсан сууж байлаа.

Гэтэл Тэхён гэнэт уйлаад эхлэх нь тэр. Жонгүг яахаа мэдэхгүй сандран түүн рүү бага багаар ойртон дэргэд нь очиж суув.

"Ингээд... уйлаад байхаар чинь би яах болж байна? Битгий хүн сандаргаад бай!"

"Уучлаарай... бүгд миний буруу... Надаас болж зовж байгаад уучлаарай"

"Үгүй ээ... нөгөө... чи уйлахаа боль л доо. Би сандраад байна шдээ"

Жонгүг балмагдан гараа удаанаар явуулсаар нуруун дээр нь тавиад зөөлөн илж өгөв.

Тэхён ч түүнд шигдээд бүр цурхирч эхлэх нь тэр.

"Хөөе хөөе хөөе! Ингээд байхаар чинь би үнэхээр амиа хорлочихно шүү мангуу минь!"

Тэхён гэнэт чимээгүй болон хөдөлгөөнгүй болоход Жонгүг бага зэрэг инээмсэглээд энгэртээ наан нурууг нь хэд цохиод нулимсыг нь арчив.

"Миний өмнө яасан ч битгий уйл! Хүйтэн сэтгэлтэй юм шиг л харагддаг байж юу вэ? Ийм нялх эмзэг дэлбээ байсан юм уу?! Ёстой нэг!"

Тэхён юу хэлэлгүй гараа оролдон доош ширтэн суухад Жонгүг толгойг нь илж үсийг нь сэгсийлгээд инээмсэглэв.

"Хатуу хандсанд уучлаарай. Хэтрүүлсэн байх. Чамайг хүн гэдгийг ч мартах шахаж. Хүн алсан чинь сонин санагдаагүй ч намайг алах гэхэд чинь араатан гээд тархиндаа сийлчихсэн байлаа"

Гол шиг л зогсолтгүй урсах нулимсыг нь дахин дахин арчиж хацрыг нь илээд зөөлөн үнсэхэд Тэхён сая л уйлахаа больж түүнийг чанга гэгч нь тэврэн авав.

"Хайртай шүү. Ким Тэхён!"

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now