-5-

1K 161 6
                                    

"Зөвшөөрвөл намайг тэврээрэй. Үгүй гэвэл зүгээр л орхиод өрөө рүүгээ яв" Жонгүг ийн хэлээл нүдээ анин тэрний үйлдлийг хүлээн зогслоо...

Харин Тэхён хэдэн минут чив чимээгүй ажиглан зогсох ажээ.

Хэтэрхий удсан болоод ч тэр үү явчихаж гэж бодон нүдээ нээх мөчид Тэхён биеэ биш уруулаа тэрэнд хүргэх нь тэр.

"Мэдээж чамаас татгалзахгүй"

Тэхён бага зэрэг инээмсэглэл тодруулан зөөлөн тэврэв.

Магадгүй тэр чалчаа Жонгүгаас зөвхөн энэ үгийг л хүлээж байсан байх.

"Гэхдээ... энэ жинхэнэ үерхэл биш. Би зүгээр л чамайг илүү их ярьдаг болгохыг хүсч байна"

"Тэгвэл би чам шиг чалчаа болчихвол чи надаас салах болох нь ээ? Гунигтай юм"

"Салахыг хүсэхгүй байгаа байх нь ээ? Надад үнэхээр хайртай юм уу?"

"Магадгүй л юм"

"Магадгүй гэнэ шүү... Муухай юмаа"

...

Тэднийг өрөөндөө орж ирэхэд оройн хоол тус тусынх нь орны ширээн дээр тавигдсан байх ажээ.

"Хоолны цаг болчихсон байж..."

Тэхён юу ч хэлэлгүй хоёр булан дахь орыг өрөөний гол руу түлхэн ойртуулаад эхлэх нь тэр.

"Юу хийгээд байгаа юм?"

"Хамт хооллохгүй юм уу?"

Нээрээ л хамт хооллохын тулд бололтой хоёр ор хоорондоо нийлж хамт идэх боломж хангалттай бүрджээ.

"Толгой чинь сайн ажилладаг юм байна" Жонгүг инээмсэглэн ийн хэлээд орон дээрээ суухад Тэхён ч бас суудлаа эзлэв.

Зэрэгцэж суугаад хоол идэж байгаа хэдий ч хэн хэн нь чимээгүй суух нь жаахан хачин...

"Энийг чамд..." Жонгүг өөрт ирсэн жаахан махнаасаа талыг нь Тэхёны аягатай будаан дээр тавихад Тэхён тэрэн рүү хэсэг ширтээд уруулных нь дэргэд үнсчихэв.

Жонгүг энэ үйлдэлд нь нэлээдгүй гайхсан бололтой бүлтэлзэн өмнөөс ширтэхэд Тэхён тоосон шинжгүй хоолноосоо савхдаж эхлэв.

"Чамайг надад ийм сайн гэж мэдсэнгүй"

"Сайндаа биш ээ. Будаа наалдчихсан байсан юм"

"Тэгвэл бүр ч их сайн юм байна. Гараараа авч болох байсан шдээ. Үгүй гэхэд хэлж ч болох байсан. Чи яах аргагүй надад үнэхээр сайн бололтой"

"Зүгээр л үнсмээр байсан юм"

Юу ч гэж хэлсэн өмнөөс нь хэтэрхий тайван бас сэтгэл хөдлөлгүй хоолойгоор Жонгүг рүү бүр харах ч үгүй хариулах нь үнэхээр гайхмаар.

"Яахаараа ийм байдаг байнаа... Галзуу амьтан. Хөөе би уг нь илүү..."

Тэхён аль хэдийн залхчихсан бололтой будаанаас халбагадан ам руу нь хийж орхив.

"Чшшш"

Тэгвэл чи ч гэсэн ид!

Жонгүг ч түүнтэй адилхан үйлдэл хийн ам руу нь будаа хийчихэв.

"Нэмээд..."

Будааныхаа араас кимчи амтат төмс гээд багтаж болох бүгдийг нь чихэж эхлэх нь тэр.

Яг энэ үеэр нь сувилагч орж ирэн тэднийг хараад гацаж орхив.

"Уучлаарай бид идэж дуусаагүй байна"

Жонгүг ар араас нь чихсээр л...

Тэхён арай гэж ам дүүрэн хэдэн янзын зүйлсийг зажлан араас нь ус уун хоолой руугаа оруулж байлаа.

"Чамайг дахиад ингэх юм бол би жинхнээсээ алчихна шүү!"

Тэхён уурласан янзтай ийн хэлээд төмөр тавагтай хоолоо сувилагчид өгөн ороо буцааж түлхэв.

"Эгчээ энийг ч бас аваад яваарай"

"Хөөе Ким Тэхён чи уурлачихав уу?! Ямар маягтай амьтан бэ?! Ёстой нэг... Түрүүлж будаа чихсэн нь хэн билээ дээ!"

"Амаа тат яршигтай амьтан минь!"

Тэхён Жонгүг руу дэр авч шидчихээд хөнжилдөө орон хэвтэхэд гаднаас сувилагч орж ирэн нойрны эмийг нь уулгаад өрөөнөөс гарав.

"Гэхдээ... Чиний ядаргаатай ааш надад заримдаа таалагддаг. Уйдсан эсвэл гунигтай байх үед"

"Заримдаа?! Одооноос тэгвэл байнга таал мэдэв үү! Чи над шиг залуу өөр хаанаас ч олохгүй шүү. Энд ирсэн залуу сувилагч нар надад нүд унагаадаг гээд л бод"

"Тэгвэл алчих уу? Тэд нарыг чинь?"

"Яах гэж?"

"Нэгэнт л үерхээд эхэлчихсэн юм чинь би л ганцхан харах хэрэгтэй биш гэж үү?"

Чи надад үнэхээр дуртай бололтой. Миний төлөө хүн алах хэмжээний хайртай юм шиг байна. Сайхан байна. Хайртай хүнээрээ хайрлуулах...

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin