-25-

727 118 3
                                    

Даниэл нэг л итгэж өгөхгүй эргэлзсэн харцаар байшин руу харсаар явж одов.

"Ким Тэхёныг хайж ол. Ямар ч хамаагүй аргаар яаж ийгээд ол!"

Даниэл хамт явсан хоёр хүндээ ийн хэлээд өөрөө гэр лүүгээ оров.

Орон дээр нь Жонгүг одоо хүртэл унтах бөгөөд их л амар тайван харагдана.

"Нэг үе энэ хоёрын хамтдаа инээж байгааг нь харж баясдаг байлаа"

Уртаар санаа алдан компьютер ухангаа Жонгүгийн сэргэхийг хүлээх ажээ.

18 цагийн дараа Жонгүг түүний ажлын өрөөнд толгойгоо барьсаар орж ирээд Тэхёныг асуух нь тэр.

"Тэхёныг санаж байгаа гэж үү? Тэр үхсэн шдээ?"

"Тийм ээ мэдэж байна. Тэрний найз Тэхёныг асууж байна Даниэл. Тэр хаана байна?"

Даниэлын урам хугаран тэрний талаар хэлэхэд Жонгүг нэг их тоолгүй гараад явчихав.

"Тэрэнд гоймон чанаж өг"

Энэ гэрт бүх зүйл Даниэлын хэлснээр болох бөгөөд хэн нь ч тэрний үгнээс гарч зүрхлэхгүй аж.

Халуун гоймонг амаа олохгүй идэж дахин дахин Даниэлд баярлаж байгаагаа давтана.

Харин Даниэл Тэхёныг л олох гэж хичээж байлаа.

"Чи одоо хүртэл ойлгоогүй хэрэг үү?"

"Юу тэр вэ?"

"Тэхён амьд гэдгийг үнэхээр ойлгоогүй гэж үү?"

"Больж үз ээ. Тэртэй тэргүй хэцүү байна. Тоглох сэдэв чинь буруудаад байна шүү"

"Хэлээд байна шдээ. Тэр чинь Тэхёны найз биш Тэхён"

"Боль гээд байна! Битгий хүний сэтгэлээр тогло гуйя! Ер нь би яагаад танайд байгаа юм? Намайг гэрт хүргээдэх"

"Гэр гэж тэр мансуурлын оромж уу?"

"Мансуурлын оромж биш... Зүгээр Тэхёныг санагдуулдаг газар. Тэнд л байвал миний гэр гэсэн үг. Цэнгээний газар, агуулах, нэг муу овоохой ч байсан би тэнд л амьдрах болно"

"Надад Тэхёныг хайхад чиний туслалцаа хэрэгтэй байна Жонгүгаа. Өнөөдөр л итгээд үз. Тэхён амьд гэдэгт"

Даниэл итгэл тээсэн харцаар харан ийн хэлээд гараа өгөхөд Жонгүг нүдээ эргэлдүүлэн гараас нь барив.

"Тэгээд энэ том хотын хаана гэж хайх юм?"

"Ахын чинь найз залуугийн ойр хавиас"

"Юу гэсэн үг юм?"

"Бурхан минь... тоглож байна гэж хэлээч. Чамд Тэхёныг үхсэн гэж итгүүлсэн хүн тэр цагдаа биз дээ? Харин одоо жинхнээсээ үхүүлэхийг оролдож байна. Өчигдөр гэрээс хулгайлчихсан. Нэгэнт үхчихсэн гээд хэн ч нэхэж хайхгүй болохоор тэр!"

"Итгэх гээд л үзэхээс биш дээ..."

Даниэл түүнийг дагуулан гэрээсээ гараад дахиад л хуучин байшин руу нь зүглэв.

Хэдэн хормын дараа зорьсон газартаа ч ирж машинаасаа бууцгаахад өнөөх залуу гарч ирж таарах нь тэр.

"Цагдаа байхгүй дээр гурвуулахнаа ярилцацгаая!"

Даниэл тэрнийг хүчээр машиндаа суулгаад Тэхёныг яасан талаар дахин дахин асууна.

Харин залуу ганц л хариултаа давтах аж. "Би мэдэхгүй"

Дэниэл уурандаа машиныхаа хайрцаг бүрийг нээж үзэн сүрдүүлчих юм хайж эхлэв.

Суудлын дундах хайрцагнаас хайч гарч ирэх бөгөөд тэрийгээ түүний гуянд бага зэрэг шигтгээд асуултаа дахин асуув.

"Би үнэхээр мэдэхгүй ээ. Гуйя тэрнийг энд авчирснаас өөр зүйл хийгээгүй"

Тэрний уур бүр ч хүрэн тэсэлгүй машинаасаа буулгаад яваад өгөв.

"Хэрвээ тэрнийг олж чадвал дахиад битгий алдаарай. Тэр тусмаа энэ цагдаад"

"Тэрэнтэй уулзвал би ганц л хариулт хүлээж авахаар асуулт асууна. Харин тэр хариулвал би шууд гүйж очоод тэврэнэ. Учир нь тэр хариулт тэрнийг Тэхён мөн гэдгийг батлах болохоор"

"Романтик сонсогдож байна. Амжилт хүсье!"

Хэдийгээр Жонгүг түүнд 100% итгээгүй ч өчүүхэн ч гэсэн найдвар байгаад бага зэрэг догдолж байлаа.

Заавал надтай уулзаарай
Ким Тэхён!

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now