-23-

744 118 10
                                    

"Даниэл?"

Тэхён зарим нэг зүйлсийг асууж мэдэж авахаар цэнгээний газрын үүдэнд Даниэлыг бүтэн өдөржин ирж магадгүй гэж хүлээсэн бөгөөд нар жаргах үеэр тэр ирсэн юм.

"Намайг хүлээж байсан юм уу?"

"Миний оршуулган дээр хүргээд өг!"

Даниэл бага зэрэг гайхсан ч хэлснээр нь түүнийг дагуулан явлаа. Очин очтолоо хэн ч ам нээгээгүй ба жаахан эвгүй уур амьсгалтай байлаа.

Оршуулгын газарт ирэн олон хүний зургийг дарааллан өлгөсөн чулуун ханыг даган явсаар Жонгүг болон Тэхёны хамтдаа авхуулсан зурагны өмнө ирэн зогсов.

"Үнэхээр... Би үхчихэж..."

"Үнэндээ чамайг үхсэн гэж сонсоод би гайхсан. Оршуулгын ёслол чинь хүртэл болоод Жонгүг 7 хоног өөрийн ухаангүй байсан. Нулимсандаа живсэн гэхэд бараг л дөхөх байх. Чиний оршуулган дээр би бас Жонгүг бас нэг цагдаа байсан. Нөгөө чамайг хайж ирээд байсан ахын чинь найз залуу. Гэхдээ тэр хүнд гашуудсан шинж огт байгаагүй. Яг л үхсэн гээд баярлаад байгаа юм шиг харагдаж байсан."

"Цагдаа? Ер нь намайг үхсэн гэж анх хэн хэлсэн юм?"

"Тэрийг мэдэхгүй ээ... Жонгүг эмнэлгийн үүдэнд уйлаад сууж байхтай нь би таарчихсан л даа. Тэгээд тэр чамайг үхчисэн гэсэн. Би бүр шоконд орсон шүү"

"Баярлалаа. Бараг бүгдийг нь ойлгочихлоо. Тэр хүн л хор хутгачихаж"

Тэхён цэнгээний газар луу гүйлээ.

Хэзээ ч орж ирмээргүй муухай үнэр ханхалж хурдан гарахын түүс болно.

"Жонгүгаа босоорой эмнэлэг явцгаая. Эмчилгээний өдөр эхэлж байна!"

Жонгүг ухаангүй мэт унтаж Тэхён энд тэндээс нь чангаасаар эцэст нь нэг юм сэрээв.

"Алив ээ бос. Эмнэлэг явцгаая"

"За за за! Битгий чирээд бай. Өөрөө алхаж чадна"

Жонгүг уцаарлан Тэхёныг түлхээд өөрөө гараад явчихав.

Тэхёныг араас нь гарахад Жонгүг газар уначихсан эргэж босох гээд тэнцвэрээ ч олж чадахгүй байх аж.

Удтал ажиглан зогссоор сүүлд нь залхан түүнийг босгоод түшиж явсаар ямартай ч шуугиантай давчуу газраас хурдхан шиг л гарав.

Тэднийг гарахад Даниэл яг ирж таарах ба Жонгүгийг нөгөө талаас нь түшин Тэхёныг аясыг даган хаашаа ч юм алхаж эхлэв.

"Хаачих гэж байгаа юм?"

"Мэдэхгүй ээ... Хаашаа ч хамаагүй явж байна. Тэр новшийн газраас л холдож байвал гудамжинд амьдарсан ч яахав"

Даниэл дуугаа хураан чимээгүйхэн алхаж эхлэв.

Жонгүг үе үе тийчилж гараа татаж авах гэж оролдох бөгөөд тэр бүрт нь Тэхён Даниэл хоёр шүдээ зуун гараа чангалана.

"Даниэл? Ингэхэд яагаад танайд очиж болохгүй гэж?"

Даниэл нүдээ бүлтийлгэн түүн рүү хараал гацаж түгдрэн үг хэлж чадахгүй байлаа.

"Яасан? Болохгүй гэж үү?"

"Үгүй ээ нөгөө... Голохгүй гэвэл..."

"Шоронд 7 жил амьдарсан хүн яагаад ч бусдын гэрийн голохгүй шүү"

Даниэл уртаар санаа алдан гудамжны сандал дээр суугаад хэн нэгэн рүү залгав.

Хэсэг хугацааны дараа саарал өнгийн гялтганасан машин тэдний өмнө ирэн зогслоо.

Дотроос нь хоёр хүн гарч ирэн Жонгүгийг машинд суулгахад Даниэл Тэхён хоёр ч суув.

Даниэл тэрний бас бидний боддогоос тэс өөр хүн бололтой...

Замд багагүй хугацаа өнгөрч эцэст нь машин баячуудын дүүргийн нэлээн том байшингийн өмнө зогслоо.

Тэхён гайхаж байв. Тэр өмнө ганц ч удаа өөрийгөө баян гэж хэлж байгаагүй. Бас мөнгөтэй хүн шиг харагддаггүй машин ч унадаггүй.

"Чи баян хүн байх нь ээ? Мэдээгүй юм байна"

"Үнэндээ энэ амьдралаасаа ичдэг"

Өнөөх хоёр залуу Жонгүгийг түшин дотогш орж тэдний араас Даниэл Тэхён хоёр даган оров.

Байшингийн доторх гаднахаасаа ч том харагдах бөгөөд яг л орд харш гэлтэй...

Гэвч уур амьсгал жаахан эвгүй байсан юм. Энд тэндгүй шалдан шахуу залуус холхиж зарим нэг нь амандаа тамхи зуусан харагдана.

"Зайлцгаа!"

Даниэл нэг том дуугарахад бүгд ум хумгүй хувцсах өмсөн байшин чив чимээгүй болох нь тэр.

"Гэртээ байгаа юм шиг байгаарай. Жонгүгийг дээш нь гаргаад орон дээр хэвтүүлчихье"

Олон үйлчлэгч охид гэрийг нь цэвэрлэх бөгөөд бүгд яг л биеэ үнэлэгч шиг харагдах ажээ.

Тэхён одоо ч гэрийг нь эргүүлж тойруулан харах ба хүмүүсийн баян ядуугийн харьцааг гайхаж байлаа.

Тэр үргэлж баян болохыг хүсдэг байсан. Гэвч мөрөөдлийг нь биелүүлчихсэн хүн амьдралаасаа ичдэг гэж ярьж байх юм.

"Чи Тэхён уу?"

Өөрөөс нь нэлээн хэдэн см өндөр залуу ард нь ирчихсэн ийн асуухад Тэхён толгой дохих аж.

"Чамайг аваад ир гэсэн. Чирүүлээд гарах алхаад гарахаа шийд!"

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ