-26-

709 112 8
                                    

"Хэзээ ирнэ гэж хүлээх юм бэ?!"

"Зүгээр л хүлээцгээе. Магадгүй тэр төөрсөн байх"

Даниэл зогсолтгүй нааш цааш холхин Жонгүгийг залхаах аж.

Та зөв ойлгосон бол тийм ээ тэд Тэхёныг хүлээж байна.

Үнэндээ тэр залуу тэдэнд бүх үнэнийг хэлсэн. Гэхдээ амаараа биш.

Хэдэн цагийн өмнө

"Тэхёныг яаснаа хэл гэж байна!"

Залуу утсаа гаргаж ирэн ямар нэг зүйл бичиж эхлэв.

《Чагнах төхөөрөмж байгаа учраас амаараа хэлж чадахгүй нь уучлаарай》

Даниэл толгой дохиж хэлэх гэснийг нь ч ойлгон асуултаа бүр ч ширүүнээр давтлаа.

《Ким Тэхён энд байхгүй ээ. Би явуулчихсан. Хаашаа гэдгийг нь битгий асуугаарай. Мэдэхгүй болохоор》

"Би мэдэхгүй"

Энэ удаад Даниэл хайч барин тэрэнд заналхийлэв.

"Би үнэхээр мэдэхгүй ээ. Гуйя тэрнийг энд авчирснаас өөр зүйл байхгүй"

Залуу чөлөөлөгдлөө...

Одоо

Тэр угаалгын өрөөнд үнэндээ хэн ч үхээгүй. Тэхён ч тэрнийг ятгаж чадсан хэрэг. Харин Тэхён өөрөө тэрний амийг хариуцахаа амалсан юм.

Гэхдээ тэрнийг ирнэ гэж хүлээсэн ч бараа нь ч алга.

"Жонгүгаа хайхаар гарах уу?"

"Амьд эсэх нь ч баттай биш хүнийг  хаанаас гэж хайх юм!"

"Ахаа олчихлоо. Цэнгээний газрын гадаа..."

"Одоохон биднийг хүргээдэх!"

Даниэл түүн рүү машиныхаа түлхүүрийг шидээд Жонгүгийг дагуулан гүйх шахам гэрээсээ гарав.

Хэдэн хормын дараа зорьсон газартаа ч ирж Жонгүг шууд л машинаасаа буугаад Тэхёныг нүдээрээ хайлаа

Цэнгээний газрын үүдний шатан дээр юу ч юм бодон суух Тэхён...

"Далайн эрэг дээр юу гэж хэлснээ санаж байна уу?"

Жонгүг холоос ийн орилоход Тэхён босч ирэн түүн рүү хараад хоёр гараа дэлгэн хариултаа хэлэхээр ам нээв.

"Хамтдаа үүл рүү нисцгээе Жонгүгаа!"

Жонгүг юу ч хэлэлгүй шууд л гүйж очоод тэврээд авав.

"Санасан... Үхчихсэн гэж бодоод бүр ч их санасан"

Тэднийг холоос инээмсэглэн ажиглаж байсан Даниэл ихэд таагүй зүйл харсан мэт харц нь хувирч таагүй болох аж.
《Хэрэв Пентхаус үзсэн бол Логаны үхэхээсээ өмнө гаргасан царайны хувирлыг Даниэл дээр төсөөлөөрэй》

Яах ийхийн зуургүй л чанга чимээ гарч нэг залуу цусаа урсган газарт унаад өглөө.

Түүний цаах нь буу барин зогсох галзуу цагдаа руу гүйн бууг нь газарт унагаад өөрийг нь өшиглөн унагаж орхив.

Уулзсандаа баяртай байна...

Хэн байх бол?

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now