-12-

879 131 12
                                    

Жонгүг өөрийн эрхгүй хөл алдан Тэхёнаас зууран байж газар унахад тэрний хэвлий хэсгээс цус гарч байх нь тэр.

"Тэхёнаа чи чинь..." Даниэл уулга алдан хойш хэд алхахад Тэхён ч хутгаа газар хаян өөрөө ч шороон дээр уналаа.

Би хийгээгүй... Би ингээгүй гэж байна!! Би хэнийг ч алаагүй... Би алуурчин биш...

Тэхён хойш ухран хийсэн зүйлдээ итгэж ядан байх хооронд Даниэл Жонгүгийг өргөн хаашаа ч юм яарч байлаа.

"Жонгүгаа ухаантай байгаарай. Тэснэ шүү гуйя"

Эмнэлгийн хаалгаар орон эмч дуудан хашгирч эхлэхэд эмч сувилагч нар сандарсаар гүйж ирцгээв.

Хэвлий хэсгээс нь гарсан цус Тэхёны өмнө үзэгдэхэд сая л юу хийснээ ухаарав уу гэлтэй хаясан хутгаа барьж аваад хаашаа ч юм гүйгээд явчихав.

"Сайн уу? Намайг Жонгүг гэдэг. Хоёулаа танилцах уу?"

"Намайг Ким Тэхён гэдэг Жонгүгаа. Ким Тэхён"

"Хэлэхгүй юм уу? Ууртай байгаа хэрэг үү?"

"Үгүй дээ. Ким Тэхён гэж хэлээд байна шүү дээ. Сонсохгүй байгаа хэрэг үү?"

"Тэгвэл дараа надад нэрээ хэлээрэй за юу? Найзууд болцгооё"

"Бид найзууд биш шүү дээ Жонгүгаа. Найзууд биш. Бид хосууд"

Хаана ч юм ирчихсэн нэг буланд суугаад өнгөрсөнтэйгөө ярилцах Тэхён...

Юу хийснээ ч үл ойлгон үсээ зулгааж шаналалдаа нулимс унагаан хамгийн сүүлд харагдсан дүр зургийг дахин дахин толгойдоо эргэлдүүлж байлаа.

Буцаад ир! Ир гэж байна Жон Жонгүг!!

Харин нөгөө талд Жонгүг өөр эмнэлэг рүү шилжсэн байх агаад сэтгэцийн эмнэлэгт цусыг нь тогтоох ажил л явагджээ. Гэмтсэнээс 2 цаг гаруй хугацааны дараа хэд хэдэн оёдол тавиулсан Жонгүг гарч ирэх ажээ.

Утасгүй явж байсан учир гэрийнхэн лүү нь залгаж дуудах ямар ч боломжгүй бөгөөд Даниэл л түүнийг сахин сууж байлаа.

Үүр цайх үеэр Жонгүг сэргэж дэргэд нь унтчихсан Даниэлыг олж харав.

Яагаад дахиад эмнэлгийн орон дээр хэвтэж байгаагаа бодон өндийх гэхэд хэвлийд нь өвдөлт мэдрэгдэж юу болсныг тэрхэн зуурт санах нь тэр.

Тэр намайг хутгалчихсан...

Жонгүг Даниэлыг сэгсчин сэрээгээд өчигдөр юу болж яаж эмнэлэгт ирснийг асуугаад хариултаа ч авлаа.

Тэгээд гэнэт өндийж ирээд гарах гэсэнд Даниэл зогсоогоод хэд хоног хэвтэх хэрэгтэйг сануулав.

Дахиад л эмнэлгийн нэг өрөөнд хоригдож хэд хоног хэвтэх болчихлоо. Жонгүг санаа алдан хэсэг цонх ширтээд Тэхёны хийсэн үйлдлийг бодож байлаа.

Орой нь сувилагч орж ирэн Жонгүгт өвчин намдаагч хийгээд эргэн гарч одлоо.

Цаг ч нэлээн орой болж Даниэл хаашаа ч юм алга болсон байлаа.

Шөнө дунд өнгөрч эмч сувилагч нар бүгд өрөө өрөөндөө орж эмнэлгийн коридороор бараг л хүн явахгүй байх ажээ.

Жонгүг ч эмний нөлөөнд ухаан мэдрэлгүй унтах агаад өрөөний хаалгаар хэн нэгэн орж ирэх нь тэр.

"Хайрт минь явцгаая!"

Залуу түүнийг хоёр гараараа өргөн духан дээр нь энхрийлэн үнсээд эмнэлгээс гарч одлоо.

Дахиж гомдоохгүй болохоор энэ удаад л уучилчих хонгор минь...

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now