-6-

995 141 11
                                    

"Би эдгэрмээргүй байна... Үнэхээр эдгэхийг хүсэхгүй байна"

Тэд үерхэж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч Жонгүгийн эдгэрсэн эсэхийг шалгахаар 3 өдрийн туршилт хийхээр болсон юм.

Ганц ч нойрны эм, тайвшруулах тариагүй 3 хоног.

Харин үүнийг Жонгүгт хэлээгүй бөгөөд хэрвээ хэлвэл эдгээгүй мэт жүжиглэх нь мэдээжийн хэрэг байсан юм. Учир нь тэр үргэлж тэгж ярьдаг хэрэг л дээ. Тэхёнтой хамт байхын тулд.

-Эхний өдөр-

Сувилагч 14 цагийн үед орж ирэн эм өгөх бөгөөд өмнөхөөсөө өөр эм өгөх ажээ.

Үнэн хэрэгтээ хоосон капсул.

Жонгүг ч анзааралгүй эмийг амандаа хийгээд араас нь ус залгилж орхилоо.

Энэ үйл явдал 3 хоног үргэлжилж гайхалтай нь Жонгүг ганц ч удаа хачин ааш авир гаргаагүй юм.

"Жонгүгаа ээжтэйгээ явцгаая"

"Юу яриад байгаа юм? Би явахгүй ээ!"

"Чи эдгэчихсэн болохоор одоо гэртээ харьж болно"

"Гэхдээ Тэхён..."

"Тэхён дээр чи эргэлтээр ирж болно шдээ. Битгий санаа зов за юу?"

Жонгүгийн ээж Тэхёнтой уулзах ч боломж өгөлгүй хүчээр шахуу машинд суулгаад тэндээс аваад явав.

8 настайдаа хамгийн сүүлд харсан тэр ертөнц тэс өөр болон өөрчлөгджээ... Гэр нь ч мөн өөр тийш нүүсэн байлаа.

"Гэртээ тавтай морил хүү минь. Өрөөндөө ороод хүссэн хувцсаа солиод өмсчих. Үйлчлэгчээ Жонгүгт өрөөг нь заа!"

Жонгүгт тэрний ирсэн газар огт таалагдахгүй байх ба нэг л тухгүй санагдана...

Танихгүй эмэгтэй зам заан өрөөнд нь оруулж өгөөд хувцасны шүүгээг нээн өрөөнөөс гарав.

Жонгүг хэсэг ажиглаж зогсоод фодволк өмд авч өмсөөд буцаад гарахад тэрний ээж үүднээс нь тортой юм барин гал тогоо руу алхах нь харагдана.

"Ер нь би буцлаа. Тэхён намайг хайж байгаа. Эмнэлгээс гарсан гэдгээ ядаж хэлэх хэрэгтэй"

"Хэлчихсээн! Ээж нь чамаас өмнө уулзчихсан"

"Тэхён юу гэж байна?"

"Эдгэхээрээ чам дээр ирнэ гэсэн. Би гэрээ заагаад өгчихсөн"

"Аан..."

"Наашаа суу. Хоол ирчихлээ халуун дээр нь идье. Өөрөө хийе гэхээр жаахан удаж магадгүй гээд захиалчихлаа"

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now