-9-

1K 140 17
                                    

Тэр шөнөдөө тэд анх удаа хамтдаа нэг орон дээр нэг хөнжилд унтсан бөгөөд явуулахгүй гэсэн шиг нэг нэгээ чангаас чанга тэвэрсэн байх ажээ.

Гэвч Тэхёныг сэрэхэд Жонгүг байгаагүй юм. Сэтгэлээр унасан янзтай өндийж ирэн өвдгөө тэврэхэд нөгөө залуу ам нээв.

"Ээж хүрээд ирж магадгүй болохоор сэрээлгүй орхиод явлаа. Дахиад ирэх болохоор битгий гомдоорой"

"Юу?"

"Найз залуу чинь ингэж хэлүүлсэн. Хөөх яахаараа ийм төгс хүмүүс ингээд ийм газарт бие биедээ дурлалцчихдаг байна даа"

"Бас нэг чалчаа хүн ирчихжээ? Чимээгүй л байж үзээрэй дээ"

"Эмч уг нь чамайг надтай адилхан сонирхолтой гээд энд оруулчихсан юм л даа. Даанч чи найз залуутай. Урам хугарчихлаа"

Даниэл хачин харцаар харан ийн хэлэхэд Тэхён босч ирэн цонхны гадаах руу ширтэн зогсов.

"Би... Чамтай нэг өрөөнд орсондоо баярлаж байна"

"Надад сайхан биш байна"

"Чи тэрэнд их хайртай бололтой?"

"Мм"

Тэхён ярих дургүй байгаа нь илт байх бөгөөд Даниэл ч дахиж ам нээсэнгүй. Өдөржин уйтгартай царайлж явсан Тэхён орондоо орон унтахаар хэвтэхэд Даниэл ч өрөөндөө орж ирэх аж.

"Чи шөнө болгоомжтой унтах хэрэгтэй. Би алчихаж магадгүй шүү"

Тэхён хүйтэн харцаар харан ийн хэлээд буруу харахад Даниэл ч нэг их гайхсангүй мөн адил хөнжилдөө шургав.

Харин Жонгүг гэрийн хаалгаар оров уу үгүй юу гэрийн хорионд орчих нь тэр.

Тэрний ээж өдөржин үглэж загнаж Жонгүгийг бүүр залхааж байлаа. Мөн түүний ах удахгүй ирэх талаар ч хэлээд амжив.

Гэр бүлтэйгээ хамт өсөөгүй болоод ч тэр үү ээж аав ах гээд хэнийг нь ч харах хүсэл төрөхгүй байх агаад яаж салахаа бодож толгойгоо гашилган сууна.

"Эгчээ юм асуух гэсэн юмаа. Та надтай ярилцаж болох уу?"

Жонгүг их л ичсэн байртай Чаёныг татаж чангаан асуултаар булсаар эцэст нь өрөөндөө авчран хаалгаа тас хийтэл хаав.

"Тэр нөгөө... Би эрэгтэй хүнд хайртай байхгүй юу. Тэгээд нөгөө... юу..."

"Юу юм?"

"Нөгөө...нэг хачин зүйл хийчихсэн. Тэр зүйлийн талаар та мэддэг бол ярьж өгч болох уу?"

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now