-24-

760 116 10
                                    

Түрүүхэн Даниэл болон тэрнийг ирж авсан хоёр хүний нэг нь байх агаад Тэхён их л таагүй царайлан даган явав.

"Хэн юм?"

"Чи таних байх"

Үүнээс хойш залуу огт ам нээлгүй явсаар Жонгүгийн хуучин гэрийн үүдэнд зогсов.

Тэхён тоо томшгүй олон асуулт тавьж байсан ч залуу огт хариулсангүй.

Дотогш орон тэрнийг үүдэнд орхиод цааш яваад хэдэн хормын дараа буцаж гарч ирэх бөгөөд ардаа нэг хүн дагуулжээ.

"Сайн уу Ким Тэхён?"

Их танил хоолой сонсогдох бөгөөд санах гээд толгойд нь бууж өгөхгүй байлаа.

"Арай танихгүй байгаа юм биш биз? 7 жил тийм ч урт хугацаа биш байлтай"

Өндөр залуугийн араас тэр гарч ирэн өмнө нь тулан зогсоход л Тэхён тэрнийг танив. Ким Сокжин!

"Юу хүссэн болоод энд авчирсан юм?"

"Чиний тэр мансуурсан новш миний найз залууг алчихсан! Тэгсэн хэрнээ өөрөө хэнийг ч алдаагүй тайван мансуурч байна. Шударга бус зүйлд би ясны дургүй юм л даа"

"Тэгээд л намайг оршуулжээ? Тэрний хувьд би аль хэдийн үхчихсэн. Хангалттай биш гэж үү? Би Тэхёны найз гэсэн нэрээр тэрний дэргэд байхаар шийдсэн. Хайртай залуу нь биш найз нь"

"Гэхдээ л чи Ким Тэхён гэдгээ өөрчилж чадахгүй. Хэзээ нэгэн цагт тэр чамайг таних л болно. Хэдийнээ үхсэн юм чинь жинхнээсээ үхчихэд болохгүй юм байхгүй биз дээ? Энд чамайг үхэхэд харамсах хүн байхгүй. Учир нь чи аль хэдийн үхчихсэн"

Сокжин мөрөн дээр нь гараа тавин галзуу мэт инээгээд цааш яваад өгөв.

Харин өнөөх өндөр залуу Тэхёныг чирэн угаалгын өрөөнд орж ирэх аж.

"Өвдөж байснаас энэ нь дээр байх. Би бусдыг өвтгөх дургүй"

Залуу ваннд ус хийнгээ ийн хэлээд тэрэн рүү харахад Тэхён чимээгүй л усыг ажиглан зогсоно. Энэ усанд тэр амьсгалгүй болж үхэх бололтой.

"Хоёулаа тохиролцоо хийвэл ямар уу? Чи ч алуурчин болохгүй би ч харамсалтайгаар үхэхгүй"

"Тэгвэл дараа нь би өөрөө үхэх биз. Тэгээд ч би аль хэдийн алуурчин болчихсон"

Ванн бараг л дүүрч залуу усыг нь хаагаад Тэхёныг түлхэн ус руу толгойг нь хийв. Харин Тэхён түүнд огт эсэргүүцэл үзүүлэхгүй байх аж.

...

"Тэхён хаана байна? Гараад явчихсан юм уу?"

"Та нартай хамт ирсэн залуусын нэг нь аваад гарсан. Гэхдээ өмнө нь огт харагдаагүй хүн байна лээ"

Үйлчлэгч охидын нэг ийн хэлэхэд Даниэл түүнийг ирж авсан хоёр хүнийг эргэн санах гэж оролдов.

"Магадгүй би тэднийг анзаарч хараагүй байх... Жихёнаа чамтай хамт над дээр ирсэн хүн хэн байсан?"

"Танихгүй хүн байсан. Гэхдээ шинээр орж байгаа таныг авсан гэхээр нь итгэчихсэн"

"Сүүлийн сар би огт хүн нэмж аваагүй. Тэгэхээр тэр манай хүн биш... хэн байж болох уу?"

Даниэл гэрээсээ гаран хоёр тийш хараад юу хийхээ мэдэхгүй зогссоор л байлаа.

Тэхёны хэлснээр хор хутгасан тэр цагдаагийн хүн бол? Угаасаа өөр хүн байх гэж үү? Эсвэл шоронд хэн нэгэнтэй таарамж муутай байсан юм болов уу?

Даниэл хэсэг зүйл эргэцүүлэн бодоод Жонгүгийн хуучин гэрийн зүг алхлаа.

"Юу хүсээ вэ? Даннн...иэл бил үү?"

"Танайд Тэхён байгаа эсэхийг асуухаар ирлээ. Даннниэл биш Даниэл гэдэг. Таатай байна"

Хэнэг ч үгүй ийн хэлээд тэрний хажуугаар зөрөн дотогш оров.

"Би өмнө нь Жонгүгийн гэрт орж ирж байгаагүй л дээ. Тэр миний бодсоноос ч баян байсан бололтой"

Даниэл амандаа чалчингаа өрөөнүүдээр шагайж Тэхёныг хайх аж.

"Байгаа гэж бодоо юу? Яагаад заавал манайд хайсан юм?"

"Чиний ард байгаа хүн л Тэхёныг аваад явчихсан болохоор тэр"

Нэг давхрыг үзэж дуусан хоёр давхар луу гарлаа.

Угаалгын өрөө рүү улам ойртох аж.

Хаалгыг нь татан доторхыг үзсэн ч Тэхён байхгүй байх нь тэр. Жин гүнзгий амьсгаа аван өөрийгөө тайвшруулаад өнөөх өндөр залуугийн мөрөн дээр товшив.

Хоёр давхрын өрөөнүүд ч дуусч Даниэл хүчээр инээмсэглэсээр гарч одов.

"Аль хэдийн зайлуулчихсан байжээ? Эрт хэлэхгүй хүн сандаргачих юм"

"Уучлаарай... Арын хашаанд булчихаад орж ирсэн юм л даа..."

Юу гэж бодож байна даа?🤔
Нэг л их COOL OPPA байсан чинь их л зэвүүн баачка байж дээ😆

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now