-10-

904 128 5
                                    

Жонгүг урвайсаар гэрийнхээ үүдэнд ирэн хаалга нээхэд нөгөө л нэг чимээгүй уйтгартай орчин угтаж авав.

Чаён тэрнийг тэврэн нурууг нь илж өгөөд юу болсон талаар асуун урвагар царайг нь дээрдүүлэх гэж оролдох ажээ.

Тэгсээр орой болж хаалгаар Дари болон Жонгүгийн ах Жонсүг гэх хүн орж ирэв.

"Жонгүгаа!!!"

Чемодантай хувцсаа газарт хаян Жонгүгийн нэрийг дуудаж чанга гэгч нь орилох залууг Жонгүг нэлээн гайхсан царайтай ширтэхэд түүний ах гэнэт эргэн өөрчлөгдөөд хоолойгоо засав.

Магадгүй нэрийг нь чангаар дуудаж гараа дэлгэвэл Жонгүг гүйж очоод тэврэнэ гэж найдсан байх л даа.

"Юу хийгээд байгаа юм? Ахтайгаа мэндлээч! Удаан уулзаагүй байж"

Кан хадагтай дахиад л муухай ааш гарган Жонгүгт уурлахад тэр дуртай дургүй мэндлэх аядав.

"Уулзаагүй зөндөө удсан байна. Би баярлаж байгаа ч чи үгүй бололтой"

"Үнэндээ юу ч таалагдахгүй байна. Утгагүй юм"

Жонгүг уцаартай нь аргагүй хялам хийгээд өрөө рүүгээ явж одов.

Харин Чаён зочны тээшийг зөөн 2 давхрын өрөөнд оруулаад тавилгануудыг бүтээсэн цагаан даавуунуудыг хурааж авав. Хормын дотор шалыг нь ч цэвэрлэн өрөөг бэлэн болгожээ.

Түүний дараа Жонсүг чемоданаа нээн хувцас болон жаазтай зурагаа гаргаж ирэн байх ёстой газруудад нь байрлуулж тавив.

Өөрийн хийхийг хийж дууссан Жонсүг дүүгийнхээ өрөөнд очиход тэр юу ч юм бодон өвдгөө тэврэн суух ажээ.

"Юу бодож байгаа юм?"

"Танд хамаатай юм уу? Битгий хүний асуудалд оролцоод бай!"

"Хоёуланд нь хамт авхуулсан зураг бараг байдаггүй шдээ. Ганц ч гэсэн зурагтай болвол ямар уу?" Жонсүг утсаа халааснаасаа гаргаж ирэн камерыг нээхэд Жонгүг утсыг нь булааж аван дэлгэцэн дээрх зургийг гайхан ширтэв.

"Аан... Царайлаг харагдсан байх нь ээ? Миний сонголт сайн байгаа биз?" Жонсүг байдгаараа инээмсэглэн утасныхаа дэлгэцэн дээр тавьсан найз залуугийнхаа хацар дээр үнсэж буй зургийг ширтэв.

"Та ч бас эрэгтэй хүн хайрладаг байх нь ээ?"

"Та ч бас гэв үү? Тэгвэл чи..?"

Жонсүг хэлэх гэсэн үгээ хэлж ядан том нүдээр харахад Жонгүг толгой дохих ажээ.

"Төсөөлсөнгүй шүү Жонгүгаа?"

𝐏𝐬𝐲𝐜𝐡𝐨ᵛᵏ |✔|Where stories live. Discover now