1. Эхлэл

171 7 0
                                    

"Миний охин заавал амьдрах ёстой шүү! Урт насалж аз жаргалтай амьдраарай, сайн хүн болж өсөөрэй бас энэ муу ээжийгээ уучлаарай ийм эрт орхиод явж байгаад нь..." нурж унах дөхсөн навсархай оромжинд дөнгөж төрсөн бяцхан охины уйлах дуу хадах агаад хайрт ээж нь эцсийнхээ үгийг хэлж дуусаад хорвоогоос халив.

"Хүн өөрийнхөө ирээдүйг бүтээдэггүй, бид бурханы заасан замаар явж байгаа...
Гэвч чиний туулах зам дэндүү урт бас саад бараатаагаар дүүрэн юм, чи эгэл хүмүүсийн ертөнцөд зовлонгоор дүүрэн амьдрах ч бусдын хувьд гэрэл гэгээг авчрах болно. Охин минь..." дөнгөж төрсөн нярайг чинээлэг худалдаачны гэрийн хаалганы урд тавиад нэгэн эмгэн ийнхүү хэлэх бөгөөд түүний дэргэд зогсох залуу " Самшин эмээ та түүнийг энэ муухай газарт үхэг гээд орхиж байгаа хэрэг үү? Охин насанд хүртэлээ хүний ертөнцөд үлдэх хэрэгтэй ч гэсэн тэр чинь хэн билээ дээ бурхдын бурхан хамаг ертөнцийн эзний охин шүү дээ хорвоог өөрчилж, хүмүүсийн төөргийг бичих нэгэн атал түүнийг энэ гэмгүй олны цусаар будагдсан газарт өсгүүлэхээр үлдээх нь зохисгүй гэдгийг ойлгохгүй байна уу?" хэмээн бухимдаж балмагдсан хоолойгоор өгүүлэх бөгөөд
Самшин эмээ "Аядаж үз Бэкхён-а би түүнийг хэн гэдгийг мэдэхгүй юм шиг байна уу?" хэмээн түүнд анхааруулсаар "Чамайг ойлгож байгаа ч тэр энд үлдэх хэрэгтэй энд өсөж, энд амьдарч, эндээс олон арван, олон зуун мянган хүмүүсийн цаашлаад энэ улсын ирээдүйг бүтээх хүүхдүүдийн амийг аврах болно. Үүргээ сайн биелүүлээд иргээд бурхдын, савдгуудын ертөнцдөө ирэх болно. Тэр цаг хүртэл энд байлгах хэрэгтэй, хэн гэдгээ мэдэхгүй өсөх ёстой!" гэж хэлээд Бэкхёныг дагуулсаар тэндээс холдоход хаалгаар гарч явсан боол охиныг олж харсаар түүнийг аваад буцаад оров.

Арван найман жилийн дараа~

"Хэён~а хаашаа алга болчихдог юм бэ?" гэсээр урагдаж гандсан боолуудын ханбуг өмссөн настайвтар эмэгтэй залуухан үзэсгэлэнтэй гал цогоор дүүрэн нүдтэй охиныг арван найман жилийн өмнөх нөгөө хаалгаар дагуулсаар оров.

Эмэгтэй " Чи дахиад л ууланд байж байгаад ирсэн үү? Муу галзуу золиг тийшээ явах хэрэггүй энд зүгээр л залуу авхайд үйлчилээд байж бай гэж байхад дахиад тийшээ явна гэнээ!! Дээрэмчид, босогчид бүгд ууланд орогнож байгаа гээд яригдаж байхад солиорчихсон юмуу бас залуу авхай хичнээн ууртай байгааг мэдэж байна уу? Энэ удаад дахиад л чамайг зүгээр өнгөрүүлэхгүй ойлгож байна уу?" гэсээр уурлан загнах ба цаанаасаа л нүдэнд нь санаа зовж шаналсан нь харагдана.

The love we createdWhere stories live. Discover now