16. Үнэн...

53 6 0
                                    

"Чи энд юугаа хийж яваа юм?"
Хэмээн хамгаалалт руу минь нэвтрэхээр оролдсон хүн бус төрөлтөн рүү харна. Чанёол таван настай байхдаа аюулд орсноос хойш би энэ ууланд хамгаалалт хийсэн энгийн хүнээс өөр төрөлтөн наашаа нэвтэрч чадахгүй.

"Дээд бурханы хайртай ганц охин газарт бууж ирээд хүний хүүхэд өсгөж байх гэж... энэ чинь том сул тал биш гэж үү?" гэсээр цэвэрхэн цагаан царайтай, давхраагүй нүдтэй ч их царайлаг залуу над руу дөхнө.

Би:"Юнги чамд юу хэрэгтэй юм?"
Юнги:"Юу ч хэрэггүй зүгээр л"
Би:"Яршигтай амьтан битгий хүний хэрэгт оролцоод бай, ах нарт хов хэлвэл дэмий шүү!" Муу хэрэгт дуртай чоно...
Тэр бол хүний ертөнцөд амьдардаг дээд төрөлтнүүдийн нэг болох хүн-чонын овгийн эзэн.

Юнги:"Чи намайг ховч гэж бодоо юу би угаасаа хэлэхгүй. Харин оронд нь нэг тус хүргээч"
Би:"Юу юм?"
Юнги:"Саяхан чононуудын нутаг руу халдсан нэг юмыг алдчихсан магадгүй чамд мэдрэгдэж эсвэл энэ хавиар эргэлдсэн бол хэлээрэй"
Би:"Энүүгээр тийм юм үзэгдээгүй, тэгээд ч хүн бус төрөлтөн наашаа ойртсон бол би мэдэх байсан. Тэгээд тэр чинь чөтгөр юмуу эсвэл буг болчихсон сүнс юмуу?"
Юнги:"Тиймээ чи их сайн хамгаалалт хийсэн байна. Бас тэр зүйл үнэндээ аль нь ч биш, бид юу гэдгийг нь мэдэхгүй ."
Би:"Сонин л юм хэрвээ би мэдэрвэл заавал хэлнээ амлая"
______________________________

Юнгитэй уулзчихаад буцаад гэртээ ирэхэд Чанёол намайг хүлээж байсан мэт гадаа зогсож байв. Бид эргээд хэвийн харилцаатай болсон энэ мэдээж тэр намайг ээж гэж дууддаг байсан үеэс тэс өөр..

Би түүн рүү инээмсэглэсээр " Намайг хүлээж байсан юм уу Ёол~а" гэхэд тэр яг л ямар нэг зүйл асуух үгүй дээ эргэлзэж байх шиг над руу харав.
Тэгээд "Би сая таныг харсан."
Би:" Хаана?"
Чанёол:" уулнаас буудаг замд нэг залуутай уулзаж байхыг чинь харсан."

Би гайхсангүй. Учир нь би түүнийг ард минь байсныг мэдэрчихсэн байсан юм.
Би:" Чи бас бидний яриаг сонссон уу?" гэж тайвнаар асуухад тэр над руу харсаар зөөлнөөр толгой дохино.
Тэгээд царайгаа төв болгосоор сүүлийн жилүүдэд асуух гэсэн боловч ардаас нь чангааж байсан тэр асуултаа тавив.

Чанёол:" Би үнэнийг мэдэж болох уу?"

Үнэн. Тэрний асуугаад байгаа үнэн гэж яг юу юм бэ? Миний хүн биш гэдэг үү? Түүний жинхэнэ гэр бүл биш гэдэг минь үү?
Үнэн бол ердөө л би түүнийг эрхэмлэдэг. Хамт байхыг хүсдэг. Ердөө л энэ...

The love we createdWhere stories live. Discover now