9. Цагаан арслан.

59 7 0
                                    

Хэён уйлж бас орилсоор. Жүнмён, Сэүн бас Жонгүг нар сандралдаж эхлэв. Түүнтэй хамгийн ойр байсан Сэүн түүнийг тэвэрсээр өрөө рүү нь яаран оруулав. Хэёны өрөөнд орж ирэх үед Жунин ч мөн адил их л хэцүү нөхцөлд байв. Хөлс нь цутгаж, царай нь цайгаад бие нь их л сульдсан харагдана.

Төд удалгүй бурхадын ордонд өдөр болж байгаа юм шиг л их гэрэл тусаж Хэён эргэж хэвэндээ оров. Гэхдээ тэр их гэрэл дунд Хэён болон Жуниныг тойрон зогссон хүмүүсийг алмайруулам нэг зүйл үзэгдсэн нь зөвхөн тэнгэрийн орны сүлд болсон "Цагаан арслан"-ын дүрс байв.

Бурхадын сударт өгүүлснээр "Алтан далавчаа дэвэн тэнгэрт нисэх хүчирхэг цагаан арслан дээд төрөлтнүүдийн дунд төрснөөр хүн бус төрөлтөн хийгээд хүн төрөлтнүүдийн дунд энх тайван цагыг билэгдэнэ." хэмээсэн байдаг.
Чухам хэн ч бурхан хүн хоёрын дундаас төрсөн хагас цуст охиныг тэнгэрийн орны сүлд бахархалыг өвлөж төрнө гэж санаагүй юм.

Хэёны талаас:

Бие хүнд оргих шиг санагдан нүдээ арайхийн нээхэд. Яах аргагүй өрөөндөө байгаа хэдий ч нэг л зүйл өөр санагдана. Эргэн тойрноо сайн ажиглавал... Их олон танихгүй царай, бас өрөөнд минь нэг ор нэмэгдсэн байх бөгөөд хэн нэгэн нь дээр нь унтаж байв. Миний гайхширал дээд цэгт.
"Яасан бэ юу болсон юм?" гээд аврал эрэх мэт тэдэн рүү харахад Сэүн ах " Санахгүй байгаа юмуу Хэён-а?"

Миний толгой яг л дэлбэрэх гэж буй аятай өвдөж толгойгоо барьсаар "Санахгүй байна."
"Хүн бус төрөлтөн буюу бид энгийн биш гэдгийг мэднэ биз дээ? Бид их урт насалдаг бас өөрсдийн гэсэн хүчтэй. Хагас цуст хүүхдүүд ч мөн адил хүчтэй төрдөг. Гэхдээ хүний ертөнцөд 18н жил амьдардаг тул хүч нь хаалттай хязгаарлагдмал байдаг. Тэнгэрийн оронд ирсэн цагтаа тэд өөрсдийн хүчийг сэргээдэг гэсэн үг. Чи бол өөр тохиолдол хүний ертөнцөд хүч чинь хаалттай байх ёстой байсан ч чиний хүч чадал үнэхээр тоглоом биш байсан тул аав чинь чамайг бага байхад хүчний хаалт хийсэн. Гэхдээ л чи их хүчтэй байсан болохоор зарим зүйлс дээр мэдэгддэг байсан байх. Тэнгэрийн оронд ирэхэд чиний хүч сэргэхээр яарч эхэлсэн тэгээд л бие чинь өвдсөн. Өнгөрсөн шөнө чиний хүч эргэж сэргэсэн. Үнэхээр онцгой бас хүчирхэг." гэсээр нэг хүн дуржигнуулан тайлбарлана.

Тэгэхээр надад хүч чадал байдаг бас их онцгой хүчтэй бас тэр маань сэргэсэн байх нь...
Гэхдээ энэ хүн хэн юм бол? Бас тэр орон дээр байгаа хүн хэн юм бол энэ танихгүй хүмүүс хэн юм бол? Гэж бодоод ширтэж байхад.
"Мартаж орхиж. Өөрсдийгөө танилцуулая. Би бол чиний том авга ах Минсок." гээд инээмсэглэн гар сунгана. Өхөөрдмөөр хүн юм гэж бодсоор гарнаас нь атгаад "Сайн байна уу? Намайг Сун Хэён гэдэг." гэхэд " ээж шигээ үзэсгэлэнтэй юм." гэж магтав.

The love we createdWhere stories live. Discover now