2. Татвар эм болгоно.

82 7 0
                                    

Уулнаас бага зэрэг зүйлс олж авчихаад хэсэгтээ тэндээ тайван байж байгаад нар шингэхийн алдад пүүс рүү буцав.

Эргээд очиход Дүри, Жону нар "эгчээ, Хэён эгчээ" гэсээр гүйлдэж ирэн намайг угтав. Богцоо өргөсөөр тэдний толгойг нь илээд "Дүри-яа, Жону-яа эгч нь өнөөдөр зөндөө хоол олсон" гэтэл тэд айж нүд нь бүлтэлзсээр "Хэён эгчээ авхай таныг хайж байгаа зөндөө ууртай байсан" гэв.

Би ч тэднийг аргадсаар ороход эмх замбараагүй байдал, ээжийн шаналсан харц, залуу авхай гэх шулмын уур хилэн намайг угтах нь тэр, дахиад л учир утгагүй буруушаалт шийтгэлүүд гэхдээ энэ удаа биед минь гар хүрч зодож занчсангүй харин үзэн ядаж уурлаж, орилон , дорд үзсээр авхай өргөөрүүгээ буцлаа.

Яагаад гэдгийг ойлгож амжаагүй байтал ноёнтны өргөөнөөс түүний туслах хүрч ирсээр "Ноёнтон Хэёныг дуудаж байна" хэмээн хэлчихээд буцаад явав. Ээж рүү асуусан харцаар хартал түүний надруу чиглэх харц үгээр илэрхийлэмгүй ойлгомжгүйгээр ширтсээр намайг үдэв.

Ноёнтны өргөө

Үүдний шивэгчин "Эзэнтээн Хэён гэх боол ирлээ" гэж хэлсээр хаалгыг онгойлгов. Би ноёнтны өмнө бөхийсөөр "Эзэнтэн дуудуулснаар боол би ирлээ гэв." Харин үүний дараа сонссон зүйл минь өдрийн хамаг амар амгаланг үлдэн хөөж намайг байранд минь таг гацаах нь тэр...

Ноёнтон " Чамайг тэргүүн сайдын татвар эм болгоно." Би хэсэгтээ юу гэснийг нь ойлгох гэж гацсаар.. Намайг "ТАТВАР ЭМ БОЛГОНО" татвар эм тэргүүн сайдын.. хүлээгээрэй юу вэ? гэсээр балмагдаж гайхсаар зогстол
Ноёнтон " Баярлах чинь аргагүй, сайн байж чадвал насаараа амар жимэр сууж болох хөрөнгөтнийд аваачих гэж байхад" гэв.

Би сая л шокноосоо гарсаар ноёнтны өмнө өвдөг сөгдөн" эзэнтэн минь над шиг дорд боол хэрхэн их сайдад үйлчилж чадах билээ, мөхөс би үл зүрхэлнэ" хэмээн гуйсаар шалтай бараг наалдаж байхад ноёнтон уурссаар "чадахгүй гэв үү? Яахаараа чаддаггүй юм чи аль хэдийнээ ураг барилдах насанд хүрсэн дээрээс нь их сайд манайхаар зочлохдоо чамайг таашаан харсан байхад баярлаад дуугүй явахын оронд чадахгүй гэнээ" гэсээр уурлан хашгирсаар намайг аваачиж хорь гэв.

Өргөөнөөс чирэгдэж гарсаар хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол намайг мөнгөнөөс өөр зүйл мэддэггүй, харгис хатуу сэтгэлтэй, эмс хүүхнүүдийг эд бараа шиг солидог, улс орныг ууж идэж дуусаж байгаа их сайдын гэрт тодорхой хэлвэл залуу авхайн ирээдүйн хадмынд татвар болгон зарах гэж байгаа юм байна авхай яагаад уурлаж хилгэнэсэнг одоо л ойлголоо.

The love we createdWhere stories live. Discover now