21. Үхлийн хөндий

55 7 1
                                    

Бидний чихэрлэг өдрүүд үргэлжилсээр...
Бидний дунд сүндэрлэх өндөр хана үгүй болсон санагдаж байгаа ч цаанаасаа л дотор минь хар сүүдэр өдөр өдрөөр томроно. Одоохон доо бидэнд асуудал болж чадахгүй байгаа ч хэдхэн жилийн дараа энэ их хайрыг минь гүйцэн ирэх цаг хугацааг үзэн ядаж байлаа.

Би "Чанёол зүгээр суу!! Битгий над руу ширтээд бай!!"

Чанёолын ёроолгүй сав шиг ходоодонд хоол бэлдэн зогссон намайг тасралтгүй ширтэх түүнд анхааруулсаар нүдээ нарийсган эргэн харав.

Чанёол " Яасан бэ? Гоё л байна шдээ." гэсээр юу ч болоогүй юм шиг инээхэд нь би нүдээ эргэлдүүлсээр буцаад хоолондоо анхаарлаа.

Би " Чамд гоё байгаа байлгүй. Надаа бол хэцүү байна. Битгий үйлдэл болгоныг минь нүд салгалгүй ширтээд бай!!"

Чанёол " Үгүй дээ. Үхэн үхтэлээ наад хөөрхөн царайг чинь хармаар байна. Ичээд улайхаараа хичнээн хөөрхөн харагдаж байгаагаа мэдэж байна уу?" гээд ардаас минь ирж тэврэв.

Би " Өөрөө бүр хичнээн нялуун, наалдамхай болчихоод байгаагаа мэдэж байна уу?" гэхэд тэр инээд алдсаар нуруунд минь нүүрээ наан бөхийсөөр "Сун Хэён-ши та өөрөө л намайг ийм болгоод байгаа шүү дээ."

Би " Өө за одоо намайг буруутгаж байна уу?" гэсээр эргэж харахад тэр хамараа үрчийлгэн миний хамарт хүргээд уруул дээр минь шоб хийтэл үнсэж орхиод хариу үйлдлийг минь харж шоолсоор "Хоолоо хурдан хийнэ үү! Сун хадагтай наад нүд чинь бүлтэрлээ."

Тайван, тайван бай зүрх минь...

Би " Пак Чанёол! Та ер нь хаанаасаа ийм юм сурсан юм? Нэг л их сурамгай санагдаад байх чинь?" гээд нэг хөмсгөө өргөн асуухад "Юунд сурамгай гэж?" гэсээр байрандаа буцаж суугаад над руу харлаа.

Би "Эмэгтэй хүн эргүүлж сурсан санагдаад..." гэхэд тэр тас тас хөхрөн ширээ алгадав.

Чанёол "Намайг сая хардсан тиймээ?"
Би:" Юу яриад байгаа юм? Би чамайг хардаагүй." гээд хэлсэн үгэндээ бантан зогсож байхад тэр "харамсалтай нь надад эмэгтэйчүүд сайн байдгаас биш би өөрөөс чинь өөр эмэгтэйг онцолж харж байгаагүй юм байна." гэв.

Харамсалтай нь гэнэ шүү "Юунд харамсаад байгаан тэгвэл өөр эмэгтэй харж байхгүй юугаа хийсэн юм тэгж харамсах байсан бол..." гээд өөрөө мэдэлгүй уурлаад хоолоо үргэлжлүүлэн хийж дуусгахад тэр намайг шоолоод л байв.

The love we createdWhere stories live. Discover now