14. Хүүхдэд хүрээд үзээрэй!

55 6 0
                                    

Авга ах нар, Сэүн ах, Жонгүг ахтай салах ёс хийчихээд эргээд харахад Жимин, Кёнсүү хоёр ч бас намайг гаргаж өгөхөөр зогсож байв.

Жимин: " Үнэхээр явах даа итгэлтэй байна уу?" гэж асуухад нь хачин санагдсан ч нэг их анхаарахгүй байхыг хичээгээд түүн рүү инээмсэглэн " Үнэхээр итгэлтэй байна."

Кёнсүү:" Царай муутаа чи хүний ертөнцөд очоод тэд нарыг үргээчихвээ!"
Би:" Сайхан үг хэлж чаддаггүй юм уу? Сохор номин минь сайн сууж байгаарай" гэсээр тэдэнтэй салах ёс хийгээд " Аав намайг гаргаж өгөхөөр ирээгүй юм уу?"

"Намайг хүлээгээ юу?" гэхэд нь түүн рүү очиж тэврээд "Ааваа наад царай зүсээ хар даа! Битгий ингэж их санаа зов л доо. Би нүд ирмэх зуурт л буцаад тэнгэрийн орон доо хүрээд ирнэ. Сайн сууж байгаарай хайртай шүү." гээд түүнээс холдоод ах нар руу харан "Сэүн ахаа, Жонгүг ахаа хэрэг төвөг тарилгүй томоотой байгаарай. Тэнгэр мэт авга ах нар минь бүгд сайн сууж байгаарай."
_______________________________

Хүний ертөнц, Гуулин улс:

"Эгчээ энд нэг тахианы шөл өгөөч" хүний ертөнц үнэхээр өөрчлөгдөж. Миний төрсөн Шиллагаас арай илүү болж гэж бодсоор буурчийн газарт хоол идэж дуусаад тэр газрын эгчээс " Эгчээ энд газар зарна гэсэн хүн байхгүй биз?" гэж асуухад " Байх нь байгаа нэг гудамны цаадах хамгийн захын айл тэднийд зарах газар байна гэж байсан" гэв.

Тэдэнтэй очиж уулзахад гэрийн эзэн нь " Ийм балчир охин хүүхэд ганцаараа амьдрах гэж байгаа хэрэг үү? Миний зарах газар тохирох болов уу даа?" гэхэд нь "зүгээр дээ, таны зарах газар хаана байдаг юм?"
" Тэр арын Мухаг уулын энгэрт байдаг газар" би ч үнэхээр азтай байгаа бололтой хүний хөлөөс зайдуу дээрээс нь ууланд болохоор үнэхээр тухтай амьдарч болох нь гэж бодсоор " Та надад үзүүлэх үү? Үнэн дээ надад их таалагдаж байна. Худалдаж авъя" өнөөх хүн над руу сонин харсаар дагуулж явав.

Уул өөд өгсөх замтай мөн их аятайхан газар жижиг байшин бас ногоо тарих газартай үнэхээр миний хайж байсан газар мөн байв. Нөгөө ах " Эндэхийн ой руу гүн орох хэрэггүй шүү. Өлсгөлөнгийн ой гэж нэрлэдэг юм. Өлсөж ядарсан хүмүүс буг болоод үлдчихсэн байдаг гэж ярьдаг." гэж захив.

Тохирох газар ч олчихсон, сэтгэл санаа ч сайхан бас их сайхан өдөр болж байгаа болохоор эргэн тойронтойгоо танилцахаар ойгоор хэсэг алхав.

The love we createdWhere stories live. Discover now