7. Гэр бүл гэдэг нь

65 5 0
                                    

" Одоогоос хорин жилийн өмнө. Тэнгэрийн орноос дээд бурханы хөвгүүд хүний ертөнцийг харах гэж газарт бууж ирсэн юм. Хүмүүний ертөнцийн сонин хачинтай танилцаж явсан тэдний нэг нь бусдаасаа жоохон төөрч яваад интоорын модны доор зогсох үзэсгэлэнт бүсгүйг олж харахдаа бүх зүрх сэтгэлээ алдаж орхиод хүн болоод түүнийхээ дэргэд үхэн үхтэлээ үлдэхийг хүссэн. Тэр мөчөөс хойш цаг хугацаа аз жаргалтайгаар урсан өнгөрч бүсгүй ч бас түүнд ухаангүй хайртай болчихож. Гэхдээ хувь тавилан үргэлж биднээр тоглож байдгын жишгээр тэд хэзээ ч хамт байж чадахгүйг хэн хэн нь мэдэж байв. Бүсгүй залууг Сухо гэж дууддаг байсан ба залуугын хайртай бүсгүйг Жүхён гэдэг байв. Тэдэнд хэр их хугацаа байгааг мэдэхгүй ч хамтдаа байх мөч бүрээ нандигнан өнгөрүүлсээр , нэг өдөр тэдний хэмжээгүй их хайран дундаас бяцхан үзэсгэлэнтэй цэцэг дэлгэрэх болсон баярт мэдээг сонсож гэнэ. Жүхёны хэвлий бага багаар томорч бяцхан охин нь эрүүл саруул өсөн бойжиж байв. Гэтэл нэг өдөр бүх ертөнцийн эзэн дээд бурханы бие муудаж хүүгээ тэнгэрийн оронд дуудуулсан ба өөрийг нь залгамжлах хэрэгтэйг дуулгажээ. Залуу зөвшөөрсөнгүйн дээр ааваасаа хүн болохыг хүсэж гэнэ. Гэхдээ залгамж нь тодорсон л бол хувь заяанаасаа зугатах арга байгаагүй юм. Тэр хайртай эмэгтэйгээ, бяцхан охиноо дахиж хараагүй." гээд хоолой нь суларсаар хэсэг чимээгүй байгаад үргэлжлүүлэн "Тэрнийг явсаны дараа Жүхён төрж бяцхан охиноо эсэн мэнд төрүүлсэн. Гэхдээ өөрөө давж гарч чадаагүй хорвоог орхисон юм. Бяцхан охин нь хагас цуст бурхан ба хүний ертөнцөд ганцаараа арван найм хүртлээ амьдрах хэрэгтэй болсон. Энэ нь бурхадын ертөнцийн хууль. Гэхдээ дөнгөж төрсөн түүнд үүрэг оноогдсон."

Тэр над руу харсаар " Энэ бидний түүх. Би бол Сухо чиний аав харин Жүхён бол чиний ээж тэдний дундаас төрсөн охин нь чи байгаа юм." 

Би:" Итгэхэд үнэхээр бэрх юм. Миний ээж Сун Жэхён шдээ. Нэгхэн өдрийн өмнө өвөр дээр минь хорвоог орхисон намайг бүхнээс илүү хайрладаг байсан миний ээж."
" Тэр чамайг Да Хэ пүүсийн өмнө олсон юм. Тэрнээс хойш сайн өсгөсөн."

Би: "Та тэр хүүхдэд үүрэг байгаа гэсэн тэр нь юу юм?"
"Шиллаг аврах ёстой хүмүүсийг чөлөөлөх. Чиний Да Хэ пүүсээс дагуулж гарсан Дүри, Жону хоёр хэдэн жилийн дараа Шиллагын ялзарсан үндсийг тасдаж хаяна. Чиний үүрэг тэднийг аварч чөлөөлөх байсан юм. Тэд аврагдсан, чи үүргээ сайн биелүүлж бас насанд хүрсэн болохоороо тэнгэрийн оронд ирсэн хэрэг."

The love we createdWhere stories live. Discover now