18. Таньж мэднэ...

50 7 2
                                    

"Тэр муу новшийг дараа төрөлд нь баасны ялаа болгож төрүүлнэ дээ." хэмээн амандаа бувтнан түүний гарыг арчиж байхад түүний харц нь намайг төөнөнө.

Би чинь ойрд яагаад байнаа? Өмнө нь мэдрэгдэж байгаагүй хачин сонин мэдрэмжүүд мэдрэгдээд л.. Түүнийг над руу харах үед, надад хүрэх үед, ердөө л инээмсэглэх үед нь зүрх хүчтэй цохилж, хацар халуу дүүгэх боллоо. Таагүй юм шиг санагдах ч дахин мэдрэхийг хүсэх нь бүр ч хачин үнэхээр л өвдсөн бололтой.

Чанёолын талаас:

Тэр гарыг минь арчиж байгаад шархан дээгүүр минь шүргээд өнгөрөх дөө "Өвдөж байна уу? Уучлаарай" гээд хошуугаа цорвойлгон үлээж өгөхөд нь дэндүү хөөрхөн санагдсан тул худлаа ярвайгаад "Өвдөөд байнаа. Дахиад үлээгээд өг" гэхэд түүний хөөрхөн нүд нь томроод дахин дахин үлээж байхдаа "Эртхэн тэр мууг өөрөө цохиод унагаачихдаг байж. Одоо гайгүй болж байна уу? Би эмчилгээний шид сурах хэрэгтэй байж" гээд үглэж байгаа нь дэндүү эгдүүтэй юм.

Хараад ханахгүй юм энэ эмэгтэй үнэхээр намайг яаж орхио вэ? Би одоо юу ч бодолгүйгээр түүнийг ганц л удаа үнсээд авмаар байна. Гэхдээ тэгж байгаад айлгаж орхивол. Тэр намайг орхиод явчих вий гэх айдас үйлдлийг минь хорьно.

"Чанёол-а? Хөөе сонсож байна уу?" гэсээр урдуур минь гараа савчуулах үед нь л сая нэг бодлоосоо салан түүн рүү харахад "Заримдаа бүр таг гөлөрчих юм. Юуг тэгтлээ их боддог юм?" гэхэд нь амнаас минь юу ч бодолгүй "таныг" гэх үг урсаад гарчих нь тэр. Би ч хэлсэн үгэндээ бантаад том харахад тэр бас над руу гайхан ширтэнэ.

Би хоолойгоо засаад " таныг ямар хоол хийх болоо? гэж бодож байгаад гөлөрчихжээ" гээд булзайруулан худал хэлэх үед тэр " ганц хором ч хоол бодохгүй байж дөнгөхгүй хүн шүү. Өнөөдөр чиний дуртай гахайн мах иднээ. Ёстой нээрээ би л тулдаа чамайг өлсгөхгүй хоол ундыг чинь бэлдэж байна. Энгийн хүн байсан бол өдийд шургаад уначихсан байгаа." гэсээр дахиад л хөөрхөн царайлаад үглээд эхлэв.

Ганц хором ч өөрийнх нь тухай бодохгүй байж чадахгүй байхад. Үнэхээр л тэр миний дэргэд байгаа нь гайхамшиг гэлтэй. Би энэ дэггүй бүсгүйд хөл алдахгүй байж зүрхлэхгүй нь.

Хэёны талаас:

Чанёолыг ойрхон голоос ус авч ирүүлэх гээд явуулчихаад хоол болчихсон тул ардаас нь явж дуудах хэрэгтэй байх гэж бодоод гол руу алхав.

The love we createdWhere stories live. Discover now