17. Хачин мэдрэмж

54 6 0
                                    

" Чанёол-а би бас чам шиг өвдчих шиг боллоо. Оточ дээр очих хэрэгтэй энэ халдварт өвчин юм шиг байна."
Түүн рүү харахад тэр над руу их л гайхсан хараад "Ямар өвчин бэ? Би өвдөөгүй байхад яаж халдах юм?" гээд над руу харахад нь " далавчаа удаан гаргаагүй болохоор ингэсэн юм байх даа." гээд түүнийг орхиод тосгон руу алхаж байхад тэр хойноос гүйж хүрч ирээд " Юу вэ? Ингээд явах гээд байгаа юмуу? Хүмүүс харчихвал яах болж байна" гэхэд нь л далавчаа чирээд алхаж байгаагаа санав.

Би:"Өө мартаж орхиж. Чамайг байхгүй бол би яана даа." гээд далавчаа хумин алга болгоод түүн рүү инээмсэглэхэд " Би ч угаасаа их хэрэгтэй хүн л дээ" гэв.
Онгироож болохгүй хүн шүү нээрээ..

Чанёолын талаас:

Бид тосгонд ирж хэрэгтэй зүйлсээ цуглуулж явахад түүний харц гоёл чимэглэл зарж байгаа газар руу чиглээд явж очиход би ч түүний ардаас алхан очив.

Худалдаачин ах:" Залуу авхай юу сонирхоов?" гэхэд тэр нэгэн гоёмсог үсний хатгуурыг барьж үзээд таалагдсан нь илэрхий инээмсэглэсэн ч буцааж тавиад "Хэрэггүй дээ баярлалаа." гээд эргэж харан өөр газар руу алхав.
Би түүний хойноос харж зогсож байгаад худалдаачин дээр очоод өнөөх хатгуурыг нь барьж аваад

"үүнийг худалдаж авъя" гэхэд " Залуу ноёнтон дурлалт бүсгүй дээ зориулж үүнийг авах гээ юу?" гэж асуув

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"үүнийг худалдаж авъя" гэхэд " Залуу ноёнтон дурлалт бүсгүй дээ зориулж үүнийг авах гээ юу?" гэж асуув.

Би:" Дурлаж болохгүй хүндээ авч байгаа юм." гэж хариулаад төлбөрөө төлөв.
Гэтэл нөгөө ах "Болохгүй гэсэн зүйлийг хийж байдаг нь хүний гэм биш зан шүү дээ. Тэр тусмаа хайр сэтгэлд хориг гэж байхгүй. Хүссэнээрээ хайрлаж дурлаж болно. Хүний амьдрал богино харин аз жаргал урт ." энэ үг сэтгэлийг минь засах учиртай ч улам л дордуулж байх шиг.

Тэр намайг өөрийн хүүхэд эсвэл дүү шигээ санадаг. Магадгүй хэзээ ч өөрөөр харахгүй байх. Мөн түүнээс илүү асуудал болж байгаа зүйл нь би богино наслах ч тэр минь урт удаан амьдарна.
Би санаа алдсаар түүнд талархан инээмсэглэсэн болчихоод цааш явав.

The love we createdWhere stories live. Discover now