23. Зөвхөн чамд...

72 8 2
                                    

"Ямар их удав аа? Хичнээн санасан гэж бодож байна!!" гэсээр хошуугаа унжуулан над руу харах энэ залуу...

Зүрх минь булиглана... Ядаргаа хийгээд өвчин зовлон тэнгэрийн орон руу очоод буцаж ирэх хооронд болсон хүнд хэцүү зүйлс, тархийг минь дүүргэсэн байсан сөрөг бодлыг бүгдийг нь надаас үлдэн хөөх нь гайхамшиг гэлтэй... Тэр ид шид, хайр, миний энерги, эрч хүч мөн айдас минь...

Саяхан л савлаж байсан зүрхийг минь айдас хучив...
Түүнийг алдах вий, тэр минь явчих вий, би яг л саяхан уулзсан нэгэн шиг ганцаардал гэх харанхуйд живж орхих вий гэх айдас зүрхийг минь хучин байснаа бүхэл биеэр минь тархаж намайг чичрэхэд хүргэнэ.

Айдас хурсан биеийг минь халуун дулаан бүчих үед л би харанхуйгаас эргэн ирэх мэт түүндээ чадахаараа наалдан нуруугаар нь гараа оруулаад хуруунуудаа салаавчлан чанга атгав. Үүрд ингээд байхсан...
"Би ч гэсэн маш их санасан. Тэгээд өвдсөн бас айсан. Би чамд хэтэрхий их хайртай юм байна."

Чанёол "Юу болсон юм бэ? Ммм?"

Би "Зүгээр л ойр ойрхон хайртайгаа хэлж байхгүй бол чамайг алдчих юм шиг санагдаад байна." гэж хэлэн инээмсэглэвэл тэр хацраас минь шахан уруул дээр минь үнсээд "Юу яриад байгаа юм?? Би л чамайг алдах вий гэж айж байхад.. Чамайг нэг л өдөр нисээд явчихвал би үүрдийн ганцаардалд унах байх. Зүрх минь чамаас өөр нэгнийг хайрлаж чадахгүй болохоор.." хэмээв.

Би "Би ч бас.." гэж хэлэн инээмсэглээд түүнийхээ энгэрт дахин нэгэнтээ наалдана.

Уртаар амьсгаа авч гаргасаар хэсэг түүний цээжинд уусан зогсоход түүний минь зүрхний цохилт бүр миний зүрхтэй хэм нэгдэн цохилох аж..

Чанёол "Чи их удсан.. ямар нэг зүйл болсон байх вий гэж айж байлаа.." гэхэд нь би толгой сэгсрээд "Юу ч болоогүй ээ... Чи байгаа цагт би үргэлж буцаж ирэх болно."

Чанёол санаа амарсан аятай инээмсэглээд "Тиймээ.. миний байгаа газарт чи ч бас заавал байх ёстой шүү."

=======================

Буцаж ирээд хэд хоноход бодлоос минь салахгүй дагах өнөөх аймшигт бодлууд улам гүнзгийрсээр байлаа.

Арай тохиолдоогүй байгаа ч нэг л өдөр болох болно. Хагацалын гашууныг мэдрэн амьд байгаа даа халаглах үе эрт орой.. ирж л таарна.

Гэвч үлдэх нэгэн нь би байна гэх л дэндүү аймшигтай санагдах аж...

Би "Ёол-а... Би дахиад явах хэрэгтэй юм шиг байна." гэж удаан бодсоны эцэст сая нэг шийдвэр гарган хэлэх үед түүний нүд орой дээрээ гарах дөхөн томроод "Саяхан явчихаад ирсэн биз дээ?" гэж асуув.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 27, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The love we createdWhere stories live. Discover now