6. Гэртээ тавтай морил.

67 6 0
                                    

Түрүүнээс хойш биднийг чимээгүй харж зогссон сэтгэлд нэг л дотно санагдах хүн ам нээж " Гэртээ тавтай морил Хэён-а" хэмээн хэлэв.

Гайхалтай нь энэ хүмүүс яг л гэр бүл шиг халуун дулаан хүмүүс юм. Магадгүй үхчихээр сайн муу гэлтгүй бүгд ийм сайхан газар ирдэг байх гэж бодсоор тэдэн рүү харав. Гэхдээ саяны хүн яах аргагүй намайг өөртөө татаад байх шиг яг л ээж шиг эсвэл хэзээ ч харж байгаагүй аав шиг минь нөмөртэй түшигтэй санагдах нь хачин.

Түрүүний хүн над руу инээмсэглээд " Чи үхээгүй дээ Хэён-а энэ газар үхэгсдийн ертөнц биш бурхадын оршдог тэнгэрийн орон. Бас энэ бол чиний жинхэнэ гэр, бид чиний гэр бүл." гэхэд би бүр ч гайхаад ирэв.

Би:"Таны хэлсэн үнэн байлаа гэхэд би яагаад бурхадын оронд ирнэ гэж ? Би чинь энгийн боол бас надад ээжээс минь өөр гэр бүл байхгүй. Одоо ээж минь ч байхгүй" гэсээр дуу минь сулрав.

Нүдний өмнө ээжийн минь төрх тодрох үед дотор минь шатах шиг болон нулимс урсан гарч ирэв.

Түрүүний царайлаг хүмүүс намайг харж байгаа болохоор нулимсаа шувтарч орхиод өөдөөс нь харахад нөгөө хүн " Би бүгдийг нь тайлбарлаж өгнөө Хэён-а, эхлээд чи амрах хэрэгтэй бас юм идэх хэрэгтэй байх" гэхэд нь л өлсөж байгаагаа мэдрэв.

Тэгээд тэднийг даган босох гэсэн ч би шууд л газарт сууж орхив. Хөл минь алхахад хэтэрхий хүчгүй байна.

Гэтэл царайлагууд дотроос хамгийн өндөр нь хүрч ирээд намайг тэвэрч босгон " Би чамайг тэврээд явъя. Чиний шархыг их хүчтэй шид ашиглаж эдгээсэн болохоор одоохон доо бие чинь сул байгаа" гэв.

Юу гээд байгааг нь ойлгохгүй байгаа ч "баярлалаа" гэж хэлээд тэврүүлсээр явав. Тэгсэн нөгөө туулайн царайт дэгдэж хүрч ирээд " Нээрээ танилцаагүй шдээ. Аав тайлбарлана гэсэн ч эхлээд өөрийгөө танилцуулая. Намайг Жонгүг гэдэг чиний ах" гэхэд нь дахиад л гацчихав.

Гайхмаар нь энэ хоёр нөгөө элгэмсэг хүнийг аав гэж дуудаад байх юм насны зөрүү харагдахгүй байхад гэж бодож байтал намайг тэвэрч яваа хүн " Намайг Сэүн гэдэг. Энэ мангар туулайны бас чиний том ах" гэж хэлэх үед нь " яагаад намайг дүүгээ гэж бодоод байгааг чинь мэдэхгүй ч сайн байна уу намайг Сун Хэён гэдэг" гэж хариулаад бага зэрэг бөхийгөөд дуугай болоход бид нөгөө их цэлгэр цагаан өргөөнөөс гараад явсаар бас л нэг гоё өрөөнд орж ирэв гэхдээ тэнд их урт цагаан ширээ байх бөгөөд олон сандалнууд өрсөн байв. Амьдрал даа ийм тансаг газар харж байгаагүй болохоор жоохон балмагдсан ч бүгд суудалдаа суух үед нь өөрийн ухаанаа олж авав.

The love we createdWhere stories live. Discover now