11. Баригдав уу?

50 7 0
                                    

Өдрөөс өдөрт шинэ гэртээ дасаж өмнө нь огт үзэж харж байгаагүй гайхамшигтай, үгээр илэрхийлэмгүй зүйлсийг таньж мэдэж байв. Гэхдээ хэн хэнийх нь хувьд нууц хэвээр байгаа нэг зүйл нь миний тэнгэрийн оронд гүйцэлдүүлэх үүрэг болон хараахан олж мэдээгүй байгаа хүч чадал минь байв.

Аав /Жүнмён/:"Сэүн, Жонгүг хоёр ойрд хаагуур тэнээд харагдахгүй байгаа юм?" хэмээн асуухад Бэкхён ах "Ойрдоо надад ч харагдахгүй байгаа хаагуур золбин царайлж явдгийг нь мэдэх юм алга. Хэён-а хоёр ахынхаа талаар мэдэх үү?"
Би:" Одоогоор баттай мэдэхгүй ч гадарлаж байгаа юм байна. Удахгүй баттай болгочихоод тэр хоёрыг тэнгэрийн орноос хамраа ч цухуйлгахааргүй болгоноо тэр хүртэл мэдээгүй юм шиг битгий анхаараарай! Өөө хоцорлоо би одоо Минсок ахтай хичээлтэй явлаа шүү"

Зохиолчийн талаас:

Бэкхён: "Дэгдээд л алга боллоо. Ойрд их хичээнгүй сурж байгаа шүү тийм ээ ахаа?"
Жүнмён:" Тиймээ санасныг бодоход хурдан хүлээн зөвшөөрсөн. Бас хурдан дасаж байна. Санаа зовж байсан шүү."

Бэкхён:" Жүхёнтой бүх талаараа адилхан цовоо сэргэлэн, их ухаалаг хүүхэд" гэхэд Жүнмён зүгээр л толгой дохиод инээмсэглэв.
Бэкхён:" Минсок ах чадна гэж бодож байна уу?" гэхэд Жүнмён инээмсэглэхээ болин төв царай гаргаад "Тэрийг өнөөдөр л харна даа болох байх гэж найдаж байна. Тэр бидэн дундаас хамгийн мэдрэмж сайтай нь шүү дээ."

Хэёны талаас:

Би:" Элбэрэлт авга минь хайрт Хэён дүү чинь ирлээ. Зааж сургахтун" гэсээр их л сүр дуулиантайгаар түүн рүү очиход
Минсок ах:" Цоглог байна шүү Хэён-а ямар нэг сайхан зүйл болоо юу?"
Би:" Юу ч болоогүй ээ гэхдээ удахгүй болно." гээд хорон инээмсэглэхэд
Минсок ах:" Яана даа хөөрхий хүүхдүүд" хэмээн толгой сэгсэрнэ.
Би:" Та мэдчихсэн юм уу?"
Минсок ах:"Надад мэдэхгүй юм байхыг чи харсан юмуу ялангуяа Тэхён, Сэүн, Жонгүг гэх гурван этгээдийн талаар тэгээд тэд нарыг хүний ертөнцөөс хол байлгах сайхан санаа олоо юу?"

Би: "Хаагуур юу хийж явдагыг нь баттай болгочихвол нэг сайхан санаа байгаа" гэхэд "Нөгөө хоёрыг нь ч яахав гэхэд Тэхёныг бол чадахгүй байх даа"
Би:"Надад чадахгүй юм байхыг харсан уу элбэрэлт авга минь?"
Гэхэд тэр инээд алдсаар толгой дохив.

Минсок ах:" Өнөөдрийн хичээлээр үндсэн элементүүд дээр хүчний туршилт хийх болно. Газар шороо, гал, ус, агаар зөвхөн үндсэн нь л энэ дөрөв үүнээс гадна олон төрлийн хүч чадал оршдог. Оролдоод үзэцгээе" гэсээр урд минь асаж буй гал, шороо, ус гуравыг тавив.

The love we createdWhere stories live. Discover now